Ардын эмчилгээнд ашигладаг байсан жоомнууд алдагджээ

Сая гаруй жоом Хятадын нэгэн фермээс “зугтжээ”. Тэдгээр жоомыг ардын уламжлалт анагаах ухаанд ашиглахаар үржүүлж байсан юм байна. Энэ явдал Хятадын баруун хэсэгт орших Цянсу мужийн Дафэн хотод болжээ. Цагдаагийн багууллагийн мэдээлснээр үл таних гэмт этгээд уг шавьжтай хуванцар хүлэмжийг нээснээр асар их хэмжээний жоом “суллагджээ”. Эрх баригчид тус бүс нутагт Эрүүл мэндийн яамны ажилтнуудыг илгээсэн бөгөөд тэд тус тойргийг жоомноос ангижруулах төлөвлөгөөг боловсруулах тушаал авсан талаар “Huffington Post” мэдээлсэн байна.

Фермийн эзэн шавьжнууд зугтсанаас болж галзуурахын наахнуур байгаа гэнэ. Учир нь тэр “Periplaneta Americana” төрлийн жоомны 102 өндгийг авахад нийт 16 мянган доллар үржээ. Сүүлийн зургаан сарын турш тэрээр өөрийн үйлдвэрийн бизнес төлөвлөгөөг боловсруулахад зарцуулсан аж. Худалдаж авсан жоомоо тэрээр жимс жимсгэнэ, жигнэмгээр тэжээдэг байжээ.

Жоомыг дэлхий даяараа үзэн яддаг боловч хятадууд ардын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг юм байна. Тэднийг төрөл бүрийн өвчинд ялангуяа хорт хавдрын эмчилгээ, дархлаа сайжруулахад ашигладаг юм байна. Дээрх зугтсан жоомнуудын төрөлх эх орон бол Африкийн халуун бүс юм байна. Уг жоомнууд шөнийн амьдралтай бөгөөд хог, амттан гэх мэт бүхий л зүйлээр хооллодог юм байн
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)