АНУ Сирид цохилт өгөхөөр зэхэж байна

Газрын Дундад тэнгист байрлаж байгаа АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин болон Их Британий Хааны флот пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Сирид далавчит пуужингуудаар цохилт өгөх гэж байгаа тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  уламжилж байна. Тус  ажиллагаа нь цар хүрээ болон цаг хугацааныхаа хувьд хязгаарлагдмал шинж чанартай байх бөгөөд цохилт “хэдэн өдөр бус, харин хэдхэн цаг үргэлжилнэ” хэмээн   Fox News агентлаг Пентагоны нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийг иш татан мэдээлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)