
Наймдугаар сарын 28-ны лхагва гарагт Иракын эрх баригчид Зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулах шийдвэр гаргалаа. Энэ нь Сирийн зүгээс агаараас цохилт өгч магадгүй байдлаас болсон талаар Иракын Засгийн газрын тэргүүн Нури аль-Малик мэдээллээ. “Нийслэл Багдад болон Иракын бүх нутаг дэвсгэр дээрх улстөр болон хүчний байгууллагууд түгшүүрийн өндөржүүлсэн түвин зарлалаа” хэмээн тэрээр телевизээр ард түмэндээ хандан мэдэгджээ. Түүнчлэн Туркын Гадаад хэргийн сайд Ахмед Давутоглу мөн тус улс байлдааны бэлэн байдалд Зэвсэгт хүчнээ оруулсан бөгөөд ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаалахын тулд ямар ч арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Үүнтэй зэрэгцэн Дамаск бэлэн байдалд байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд дайтахад бэлэн байгаагаа зарласан. Энэ талаар лхагва гарагт Сири дэх НҮБ-ын дэд тэргүүн Башар Жафари хэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газрыг ард түмнээ хийгээр хордуулан хөнөөж байна хэмээсэн. Пентагон ч Америкийн арми хэрэв Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авбал Сирийн зөрчилдөөнд хөндлөнгөөс цэргээ оруулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Эдгээрийн хариуд Башар Асад босогчид болон барууны удирдагчдын шүүмжлэлийг бүгдийг нь үгүйсгэсэн билээ.
Сэтгэгдэл (7)
(182.160.5.39)
turk iraq siri usa ed nar udahgui alaltsah ym bna daa
Brainuter (103.11.195.253)
Нострадамусын зөгнөл ч ар араасаа биелж л байна даа. Удахгүй харь гаригийнхантай холбоо тогтоох нь дээ...
(203.194.115.131)
uhsni chn delhn 3r dain. ***** yum yarihi
haha (103.9.91.101)
setguulchee please hudlaa *****.a linkee uguuch
aldaa (202.21.106.102)
Эдгээрийн хариуд Башар Асад босогчид болон барууны удирдагчдын шүүмжлэлийг бүгдийг нь үгүйсгэсэн билээ
(103.9.90.82)
USA ZAILAAAAAAAA
(180.235.165.199)
delhiin3-r dain