Онгоцонд хар тамхи тээн нэвтэрсэн эр 100 мянган еврогийн хохирол учруулжээ

Дотуур өмднөөс өөр бие халхлах зүйлгүй, 24 настай нэгэн эр онгоцны нисгэгчийн бүхээгт нэвтэрч, удирдлагын бүх товчийг дарж, гал унтраах хөөсийг талаар нэг цацжээ. Цагдаагийнхан түүнийг ятгах гэж оролдсон ч бүтэлтэй зүйл болсонгүй. Энэ явдал нэгэн эр Кельн-Бонн ы нисэх буудлын цэргийн бүс рүү нэвтэрснээс эхэлжээ. Залуу пластик хүүдийнд марихуан болон “экстази” хэмээх сэтгэц нөлөөт эм дүүрэн чихсэн байсан гэнэ.

Тэрээр хаалттай гарцаар хамгаалагчид офицеруудын цайны газрыг хуримын цайллага хийхээр түрээслэж байгаа тул дахин сайтар харах хэрэгтэй байна гэж хэлээд дотогш орсон аж. Дараа нь тэр цэргийн нисэх онгоцны нислэгийн бүс рүү хашаа давж орсон тул ажиглалтын камерт анзаарагдаагүй байна. Ингээд Германы Агаарын цэргийн хүчний төрийн тэргүүнүүдийн хэрэгцээнд ашигладаг Засгийн газрын А-319 хоёр онгоцны нэг байхыг харсан тэрбээр далавчин руу нь авиран гарч, дотуур өмднөөсөө бусдыг тайлаад ослын гарцыг нээн дотогш нэвтэрсэн байна.

Түүнийг цагдаа нар ятгаж дийлээгүй тул нохой тавьжээ. Ийнхүү нохойд хөлөө зуулгасан түүнийг барьж авсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр баривчлагдсан эр турк гаралтай бодибилдингийн тамирчин байсан бөгөөд түүнийг сэтгэц мэдрэлийн эмнэлэг рүү шилжүүлжээ. Танхай этгээдийн тарьсан балаг 100 мянган еврогоор үнэлэгдсэн байна. Түүнээс гадна онгоцыг бүрэн цэнэглэсэн байсан бөгөөд хэрэв тэр онгоцыг нисгэж чаддаг байсан бол Бээжин хүртэлх зайг туулах байсан гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)