Дайн эхлэх вий...
- 2013-08-30
- Дэлхий
- 0
-НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн асуудлаар шуурхай хуралдаан зохион байгуулсан ч дорвитой үр дүнд хүрч чадсангүй. Хэлэлцээрийн үр дүн амжилтгүй болсон
шалтгааныг АНУ-ын Төрийн департамент Оросын туйлбаргүй байдлаас боллоо хэмээн дүгнэсэн байна-
Сирийн хямралыг хэрхэн яаралтай зохицуулах талаар хэлэлцэх ёстой байсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гэнэтийн хуралдаанд оролцогч талуудын үл ойлголцлоос болж амжилтад хүрээгүй байна. хуралдаан өнгөрөгч лхагва гаригт Нью-Йорк хотноо Их Британийн санаачилгаар “Сирийн жирийн иргэдийг хамгаалах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан байна. Сирийн армид пуужингийн цохилт өгч, сүрдүүлэг хийх нь зүйтэй гэсэн Их Британийн саналыг зарим оролцогч эрс буруушаан хуралдааныг орхин гарчээ. Башар Асадын дэглэмийг байнга л дэмжин хамгаалсаар ирсэн Орос, Хятадын төлөөлөгч нар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санал, уриалгыг дэмжихгүй хэмээн хуралдааныг орхисон тухай цахим хэвлэлүүд онцолжээ.
Харин Франц, Их Британи, АНУ-ын төлөөлөгч нар хэлэлцээрийг үргэлжлүүлсэн аж. Гэхдээ хэлэлцээр ямар үр дүнд хүрсэн, барууныхан ямар алхам хийхээр болсон талаар нэг ч оролцогч мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ. Хэлэлцээрт Оросын талыг төлөөлж НҮБ-ын дэргэдэх суурин төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Александр Панкин, АНУ-аас НҮБ- ын суурин төлөөлөгч Саманта Пауэр, Их Британиас мөн төлөөлөгч Марк Лайалл Грант тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон шуурхай хуралдааны талаар, “Их Британи Асадын химийн зэвсэг ашигласан асуудлыг хэлэлцсэний дүнд авах хариу арга хэмжээг боловсруулсан” хэмээн тайлбарлажээ. Лондон барууны зарим орон, АНУ-ын адил Сирид цохилт өгөх нь зүйтэй хэмээж буй. Харин Дорнын зарим орон Башар Асад химийн зэвсэг ашигласныг нотлох баримт байгаа хэмээгээд буй америкчуудыг эл баримтаа дэлгэхийг шаардаж байгаа юм. Энэ үеэр НҮБ-ын дэргэдэх Сирийн суурин төлөөлөгч Башар Жафари мэдэгдэл хийж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн суурин төлөөлөгч нар хурал зохион байгуулах нь хууль бус үйл ажиллагаа хэмээсэн байна. Өнгөрөгч долоо хоногт Дамаскийн орчимд болсон халдлагын үеэр химийн зэвсэг их хэмжээгээр ашигласан гэх сэрдлэгийн дагуу Их Британи Сирийн армид пуужингийн цохилт өгөх санал оруулсан.
Их Британийн эл санал нь НҮБ- ын Тунхаг бичгийн долдугаар зүйлийн “Энгийн иргэдийг олон нийтийг хамарсан аюулт зэвсгээс хамгаалахын тулд цохилт өгч болно” гэсэн заалтад зөвшөөрөгдөж байгаа гэнэ. АНУ-ын Төрийн департамент ч Оросыг буруушаагаад буй. “Сирийн асуудлаар авч хэрэгжүүлэх гэсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ямар ч шийдвэрийг Орос эсэргүүцсэн хэвээр байна. Үүнээс шалтгаалан ямар нэг ахицтай зүйл гарахгүй удлаа” гэж хэлэлцээрийн төлөөлөгч Мэри Харф онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт Дамаскийн ойролцоо болсон химийн зэвсгийн гэгдээд буй халдлагад хэдэн зуун хүн амь эрсэдсэн. Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж буй Их Британи, Турз, Францын тал уг үйл ажиллагаанд Сирийн Засгийн газрыг буруушааж буй билээ. харин Дамаскийн албаны төлөөлөгч нар болон Оросын Гадаад хэргийн яам олныг хордуулсан бодисыг Башар Асадыг эсэргүүцэгчид оршин суугчдын байранд тараасан хэмээж буй юм. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр АНУ болон Их Британи Сирийн нутаг дэвсгэр дээрх цэргийн обьектуудыг бөмбөгдөх тухай хэлэлцээрийг идэвхтэй өрнүүлсэн. Уг ажлынхаа хүрээнд АНУ-ын усан цэргийн хүчний хэд хэдэн сөнөөгч, хоёр пуужинг газар дундын тэнгист байршуулсан гэсэн мэдээллийг ч түгээсэн.
Их Британийн тал ч уг халдлагад оролцохын тулд харвагч нисдэг тэрэг, цөмийн онгоц зэргийг базаасан гэх. Сиритэй хиллэдэг Туркийн арми байлдааны бэлэн байдалд байгаа тухай ч эх сурвалжууд онцолсон. Гэтэл өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн эсрэг дайралт хийх шийдвэр гаргаагүй тухай тус улсын Төрийн департаментаас мэдээлжээ. Хэрвээ Америкийн Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргах юм бол үйл ажиллагааг баасан гаригт буюу өнөө шөнө эхлэх болно гэдгийг дуулгажээ. Харин Сирийн Засгийн газар дайны байдалд байгаагаа онцлоод үйл явдал таагүй тал уруу эргэж болзошгүйг ч мэдээлсэн байна. Дамаскт дайны байдалтай холбогдуулан нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа талаар ч зарим эх сурвалж мэдээлсэн байна. Мөн Сирийн Гадаад хэргийн яам химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдлыг яаралтай судлан илрүүлэх хүсэлтийг НҮБ-д гаргажээ. Дамаскийн гаргасан албан ёсны баримтаар босогчид химийн зэвсгийн хариуцлагыг хүлээх ёстой аж. Өчигдөр Оросын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров Британийн ГХЯ- ны сайд Уильям Хейтгтэй утсаар холбогдон Сирийн нутагт ажиллаж буй НҮБ-ын шинжээчдийн химийн зэвсгийн судалгааны ажлын үр дүн гартал хүлээзнэх шаардлагатайг сануулжээ. “Al Arabiya” телевизийн мэдээлснээр, шинжээчдийн баг өнөөдөр эсвэл ням гаригт Сирийн нутаг дэвсгэрийг орхих ёстой аж. Сирийн химийн зэвсгийн халдлагын талаархи хувийн судалгааны ажлын илтгэлийг Америкийн тагнуулын алба энэ долоо хоногийн сүүлээр танилцуулах юм байна.
Обама Сирид халдах шийдвэр гаргаагүй
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сирийн нутаг дэвсгэрт цэргийн цохилт өгөх шийдвэр одоохондоо гаргахгүй гэдгээ сэтгүүлчдэд уламжилжээ. Тэрбээр Америкийн “PBS” телевизэд ярилцлага өгөх үедээ энэ тухай онцолсон байна. “Аль ч хүчний цохилт тус улсын бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ барууны гүрнүүд дайны бэлэн байдалд байгаа нь Сирийн удирдлагуудад урьдчилсан анхааруулга болох ёстой. Вашингтон бусад орон тэр дундаа Оросын адил Сирийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх арга хайж байгаа. Өнөөдөр Цагаан ордны захиргаа Америкийн конгресст Сирийн асуудлаар мэдэгдэл хийнэ” гэж Обама онцолжээ.
Сирийн хямрал дипломат дайныг өдөөлөө
Сирийн армид цохилт өгөх төлөвлөгөө зөвхөн америкчууд төдийгүй НАТО-гоор овоглосон европ түншүүдийн хооронд ч ширүүхэн маргааныг үүсгэлээ. Тэдний дотор Герман л одоохондоо чимээгүй байдлаар “дүмбийж” байна. Учир нь тэд холбоотнуудын хэлхээ, олон нийтийн хандлага хоёрын дунд гацчихаад байгаа юм. Түүнээс гадна Германд сонгуулийн өмнөх кампанит ажил ид өрнөж буй. Тиймээс сонгуульд амжилт гаргахыг эрмэлзэж буй ямар ч улстөрч сонгогчиддоо “Маргааш бид та бүхний хүүхэд үрэгдчихэж магадгүй дайнд оролцоно” гэж хэлж зүрхлэхэв дээ. Гэсэн ч Германы холбоотнууд өөрсдийнх нь дэмжлэггүйгээр Сирийн армийн эсрэг зэвсэг агссан нь таагүй зүйл болж байгаа юм. Тэд Герман байтугай НҮБ-аас алсран, НАТО-гоос ч асуулгүй эвсэгт халдлага үйлдэх гэж байдаг. НАТО-гийн нисэх хүчин Асадын дэглэмд хараахан цохилт хийгээгүй байгаа ч Европын эдийн засагт уг цохилтын далайлга хэдийнэ нөлөөлж эхэлсэн байна. Франкфуртын хөрөнгийн бирж дээрх арилжааны явц нэн ээдрээтэй болсон нь ийн илэрч байгаа гэнэ. Хувьцааны ноогдол доош тэмүүлж байгаагаас гадна уур амьсгал “шок”-нд орсон мэт байдалтай болжээ. Банкны үнэт цаасны зах зээлийн шинжээч Роберт Хальфер, “зах зээлийн оролцогч нар Сирийн хямрал хөрш зэргэлдээх Израиль, Турк, Иранд нөлөөлөх болов уу хэмээн түгшиж байна. Энэ бол болзошгүй айдас. Нүүрстөрөгчөөс шалтгаалан алт, мөнгө зэрэг бусад зүйлийн ханш өсөх нь гарцаагүй” хэмээсэн байна.
Баасан гаригт дайн эхлэх үү
Америкийн телевиз болон сонинууд газар дундын тэнгис дээр байрлаж буй АНУ болон Британийн усан цэргийн хүчний онгоцууд баасан гаригт Сирид пуужингийн цохилт өгөхөөр төлөвлөсөн хэмээн мэдээлж байна. “Fox News” телевизийн мэдээлснээр, пүрэв гаригийн үдэш Британийн парламентад Сирийн дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах эсэхэд санал хураалт явуулах бөгөөд үүний үр дүнгээс шалтгаалан хэрэгжүүлэхээр уг төлөвлөгөөг гаргасан аж. Сирийн армид чиглүүлсэн уг цохилтыг тодорхой газруудад хэдхэн цаг л үргэлжлүүлэх гэнэ. Мөн АНУ НҮБ-ын шинжээчдийг Сирийн нутаг дэвсгэрээс яаралтай гаргахыг НҮБ-д даалгасан тухай зарим эх сурвалж мэдээлсэн. Цэргийн эх сурвалжаас мэдээллээ авсан гэх “USA Today” сонины мэдээллээр, цэргийн ажиллагааны гол зорилго нь химийн зэвсэг ашиглаж болзошгүй Сирийн хэдэн армийн хэмжээнд л хийгдэх гэнэ. Нэн ялангуяа химийн зэвсэг хадгалж буй цэргийн ангиудын агуулах, дэлбэрэлт үйлдэж болзошгүй байгууламж зэрэгт цохилт өгөх гэнэ. Мэргэжилтнүүдийн тогтоосноор иймэрхүү аюултай бүс 50 орчим байгаа гэнэ. АНУ- ын Батлан хамгаалах яамны дээд төлөөлөгч нар, Сирийн армид хийх цэргийн ажиллагаа нь Башар Асадын дэглэмийг эсэргүүцсэн явдал бус харин Дамаскийг цаашид химийн зэвсэг ашиглуулахгүй байлгах арга хэмжээ юм хэмээн тайлбарласан байна.
Орос иргэдээ татаж эхлэв
Оросын яаралтай тусламжийн албаныхан өчигдрөөс эхлэн Сирийн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдээ татах үйл ажиллагааг эхлүүлжээ. Тус албаны онгоц Сирид хүмүүнлэгийн тусламжийн бараа хүргээд буцахдаа 90 орчим орос иргэнийг Сирээс гаргасан байна. Мөн өөр нэгэн нислэгээр 27 орос иргэн нутаг буцжээ. Мөн тус улс Сирийн зүгээс ирж болзошгүй бүхий л аюулаас хамгаалах арга хэмжээг хилийн чанадаас эхлэн авч эхэлсэн гэнэ.
Америкийн цэргүүд тулаанд бэлдсээр
АНУ Ойрхи дорнод дахь цэргийн баазынхаа хүчийг чангатгасаар байгаа тухай мэдээллийн сувгууд дамжуулж байна. Газар дундын тэнгис дээр АНУ-ын зэвсэгт хүчний дөрвөн сүйтгэгч онгоц хэдэн зуун харвагчаар зэвсэглэн дайралтын бэлэн байдалд зогсож буй аж. Мөн Америкийн агаарын нисэх хүчний бааз Туркийн нутаг дэвсгэрт байрлаж буй гэнэ. Зөвхөн энд л гэхэд таван мянган цэрэг бэлэн байдалд байна. АНУ-ын Батлан хамгаалахынхан Иорданы цэргийн баазуудыг ч ашиглан үүрээ зассан аж.
шалтгааныг АНУ-ын Төрийн департамент Оросын туйлбаргүй байдлаас боллоо хэмээн дүгнэсэн байна-
Сирийн хямралыг хэрхэн яаралтай зохицуулах талаар хэлэлцэх ёстой байсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гэнэтийн хуралдаанд оролцогч талуудын үл ойлголцлоос болж амжилтад хүрээгүй байна. хуралдаан өнгөрөгч лхагва гаригт Нью-Йорк хотноо Их Британийн санаачилгаар “Сирийн жирийн иргэдийг хамгаалах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан байна. Сирийн армид пуужингийн цохилт өгч, сүрдүүлэг хийх нь зүйтэй гэсэн Их Британийн саналыг зарим оролцогч эрс буруушаан хуралдааныг орхин гарчээ. Башар Асадын дэглэмийг байнга л дэмжин хамгаалсаар ирсэн Орос, Хятадын төлөөлөгч нар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санал, уриалгыг дэмжихгүй хэмээн хуралдааныг орхисон тухай цахим хэвлэлүүд онцолжээ.Харин Франц, Их Британи, АНУ-ын төлөөлөгч нар хэлэлцээрийг үргэлжлүүлсэн аж. Гэхдээ хэлэлцээр ямар үр дүнд хүрсэн, барууныхан ямар алхам хийхээр болсон талаар нэг ч оролцогч мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ. Хэлэлцээрт Оросын талыг төлөөлж НҮБ-ын дэргэдэх суурин төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Александр Панкин, АНУ-аас НҮБ- ын суурин төлөөлөгч Саманта Пауэр, Их Британиас мөн төлөөлөгч Марк Лайалл Грант тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон шуурхай хуралдааны талаар, “Их Британи Асадын химийн зэвсэг ашигласан асуудлыг хэлэлцсэний дүнд авах хариу арга хэмжээг боловсруулсан” хэмээн тайлбарлажээ. Лондон барууны зарим орон, АНУ-ын адил Сирид цохилт өгөх нь зүйтэй хэмээж буй. Харин Дорнын зарим орон Башар Асад химийн зэвсэг ашигласныг нотлох баримт байгаа хэмээгээд буй америкчуудыг эл баримтаа дэлгэхийг шаардаж байгаа юм. Энэ үеэр НҮБ-ын дэргэдэх Сирийн суурин төлөөлөгч Башар Жафари мэдэгдэл хийж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн суурин төлөөлөгч нар хурал зохион байгуулах нь хууль бус үйл ажиллагаа хэмээсэн байна. Өнгөрөгч долоо хоногт Дамаскийн орчимд болсон халдлагын үеэр химийн зэвсэг их хэмжээгээр ашигласан гэх сэрдлэгийн дагуу Их Британи Сирийн армид пуужингийн цохилт өгөх санал оруулсан.
Их Британийн эл санал нь НҮБ- ын Тунхаг бичгийн долдугаар зүйлийн “Энгийн иргэдийг олон нийтийг хамарсан аюулт зэвсгээс хамгаалахын тулд цохилт өгч болно” гэсэн заалтад зөвшөөрөгдөж байгаа гэнэ. АНУ-ын Төрийн департамент ч Оросыг буруушаагаад буй. “Сирийн асуудлаар авч хэрэгжүүлэх гэсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ямар ч шийдвэрийг Орос эсэргүүцсэн хэвээр байна. Үүнээс шалтгаалан ямар нэг ахицтай зүйл гарахгүй удлаа” гэж хэлэлцээрийн төлөөлөгч Мэри Харф онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт Дамаскийн ойролцоо болсон химийн зэвсгийн гэгдээд буй халдлагад хэдэн зуун хүн амь эрсэдсэн. Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж буй Их Британи, Турз, Францын тал уг үйл ажиллагаанд Сирийн Засгийн газрыг буруушааж буй билээ. харин Дамаскийн албаны төлөөлөгч нар болон Оросын Гадаад хэргийн яам олныг хордуулсан бодисыг Башар Асадыг эсэргүүцэгчид оршин суугчдын байранд тараасан хэмээж буй юм. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр АНУ болон Их Британи Сирийн нутаг дэвсгэр дээрх цэргийн обьектуудыг бөмбөгдөх тухай хэлэлцээрийг идэвхтэй өрнүүлсэн. Уг ажлынхаа хүрээнд АНУ-ын усан цэргийн хүчний хэд хэдэн сөнөөгч, хоёр пуужинг газар дундын тэнгист байршуулсан гэсэн мэдээллийг ч түгээсэн.
Их Британийн тал ч уг халдлагад оролцохын тулд харвагч нисдэг тэрэг, цөмийн онгоц зэргийг базаасан гэх. Сиритэй хиллэдэг Туркийн арми байлдааны бэлэн байдалд байгаа тухай ч эх сурвалжууд онцолсон. Гэтэл өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн эсрэг дайралт хийх шийдвэр гаргаагүй тухай тус улсын Төрийн департаментаас мэдээлжээ. Хэрвээ Америкийн Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргах юм бол үйл ажиллагааг баасан гаригт буюу өнөө шөнө эхлэх болно гэдгийг дуулгажээ. Харин Сирийн Засгийн газар дайны байдалд байгаагаа онцлоод үйл явдал таагүй тал уруу эргэж болзошгүйг ч мэдээлсэн байна. Дамаскт дайны байдалтай холбогдуулан нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа талаар ч зарим эх сурвалж мэдээлсэн байна. Мөн Сирийн Гадаад хэргийн яам химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдлыг яаралтай судлан илрүүлэх хүсэлтийг НҮБ-д гаргажээ. Дамаскийн гаргасан албан ёсны баримтаар босогчид химийн зэвсгийн хариуцлагыг хүлээх ёстой аж. Өчигдөр Оросын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров Британийн ГХЯ- ны сайд Уильям Хейтгтэй утсаар холбогдон Сирийн нутагт ажиллаж буй НҮБ-ын шинжээчдийн химийн зэвсгийн судалгааны ажлын үр дүн гартал хүлээзнэх шаардлагатайг сануулжээ. “Al Arabiya” телевизийн мэдээлснээр, шинжээчдийн баг өнөөдөр эсвэл ням гаригт Сирийн нутаг дэвсгэрийг орхих ёстой аж. Сирийн химийн зэвсгийн халдлагын талаархи хувийн судалгааны ажлын илтгэлийг Америкийн тагнуулын алба энэ долоо хоногийн сүүлээр танилцуулах юм байна.
Обама Сирид халдах шийдвэр гаргаагүй
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сирийн нутаг дэвсгэрт цэргийн цохилт өгөх шийдвэр одоохондоо гаргахгүй гэдгээ сэтгүүлчдэд уламжилжээ. Тэрбээр Америкийн “PBS” телевизэд ярилцлага өгөх үедээ энэ тухай онцолсон байна. “Аль ч хүчний цохилт тус улсын бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ барууны гүрнүүд дайны бэлэн байдалд байгаа нь Сирийн удирдлагуудад урьдчилсан анхааруулга болох ёстой. Вашингтон бусад орон тэр дундаа Оросын адил Сирийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх арга хайж байгаа. Өнөөдөр Цагаан ордны захиргаа Америкийн конгресст Сирийн асуудлаар мэдэгдэл хийнэ” гэж Обама онцолжээ.
Сирийн хямрал дипломат дайныг өдөөлөө
Сирийн армид цохилт өгөх төлөвлөгөө зөвхөн америкчууд төдийгүй НАТО-гоор овоглосон европ түншүүдийн хооронд ч ширүүхэн маргааныг үүсгэлээ. Тэдний дотор Герман л одоохондоо чимээгүй байдлаар “дүмбийж” байна. Учир нь тэд холбоотнуудын хэлхээ, олон нийтийн хандлага хоёрын дунд гацчихаад байгаа юм. Түүнээс гадна Германд сонгуулийн өмнөх кампанит ажил ид өрнөж буй. Тиймээс сонгуульд амжилт гаргахыг эрмэлзэж буй ямар ч улстөрч сонгогчиддоо “Маргааш бид та бүхний хүүхэд үрэгдчихэж магадгүй дайнд оролцоно” гэж хэлж зүрхлэхэв дээ. Гэсэн ч Германы холбоотнууд өөрсдийнх нь дэмжлэггүйгээр Сирийн армийн эсрэг зэвсэг агссан нь таагүй зүйл болж байгаа юм. Тэд Герман байтугай НҮБ-аас алсран, НАТО-гоос ч асуулгүй эвсэгт халдлага үйлдэх гэж байдаг. НАТО-гийн нисэх хүчин Асадын дэглэмд хараахан цохилт хийгээгүй байгаа ч Европын эдийн засагт уг цохилтын далайлга хэдийнэ нөлөөлж эхэлсэн байна. Франкфуртын хөрөнгийн бирж дээрх арилжааны явц нэн ээдрээтэй болсон нь ийн илэрч байгаа гэнэ. Хувьцааны ноогдол доош тэмүүлж байгаагаас гадна уур амьсгал “шок”-нд орсон мэт байдалтай болжээ. Банкны үнэт цаасны зах зээлийн шинжээч Роберт Хальфер, “зах зээлийн оролцогч нар Сирийн хямрал хөрш зэргэлдээх Израиль, Турк, Иранд нөлөөлөх болов уу хэмээн түгшиж байна. Энэ бол болзошгүй айдас. Нүүрстөрөгчөөс шалтгаалан алт, мөнгө зэрэг бусад зүйлийн ханш өсөх нь гарцаагүй” хэмээсэн байна.
Баасан гаригт дайн эхлэх үү
Америкийн телевиз болон сонинууд газар дундын тэнгис дээр байрлаж буй АНУ болон Британийн усан цэргийн хүчний онгоцууд баасан гаригт Сирид пуужингийн цохилт өгөхөөр төлөвлөсөн хэмээн мэдээлж байна. “Fox News” телевизийн мэдээлснээр, пүрэв гаригийн үдэш Британийн парламентад Сирийн дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах эсэхэд санал хураалт явуулах бөгөөд үүний үр дүнгээс шалтгаалан хэрэгжүүлэхээр уг төлөвлөгөөг гаргасан аж. Сирийн армид чиглүүлсэн уг цохилтыг тодорхой газруудад хэдхэн цаг л үргэлжлүүлэх гэнэ. Мөн АНУ НҮБ-ын шинжээчдийг Сирийн нутаг дэвсгэрээс яаралтай гаргахыг НҮБ-д даалгасан тухай зарим эх сурвалж мэдээлсэн. Цэргийн эх сурвалжаас мэдээллээ авсан гэх “USA Today” сонины мэдээллээр, цэргийн ажиллагааны гол зорилго нь химийн зэвсэг ашиглаж болзошгүй Сирийн хэдэн армийн хэмжээнд л хийгдэх гэнэ. Нэн ялангуяа химийн зэвсэг хадгалж буй цэргийн ангиудын агуулах, дэлбэрэлт үйлдэж болзошгүй байгууламж зэрэгт цохилт өгөх гэнэ. Мэргэжилтнүүдийн тогтоосноор иймэрхүү аюултай бүс 50 орчим байгаа гэнэ. АНУ- ын Батлан хамгаалах яамны дээд төлөөлөгч нар, Сирийн армид хийх цэргийн ажиллагаа нь Башар Асадын дэглэмийг эсэргүүцсэн явдал бус харин Дамаскийг цаашид химийн зэвсэг ашиглуулахгүй байлгах арга хэмжээ юм хэмээн тайлбарласан байна.
Орос иргэдээ татаж эхлэв
Оросын яаралтай тусламжийн албаныхан өчигдрөөс эхлэн Сирийн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдээ татах үйл ажиллагааг эхлүүлжээ. Тус албаны онгоц Сирид хүмүүнлэгийн тусламжийн бараа хүргээд буцахдаа 90 орчим орос иргэнийг Сирээс гаргасан байна. Мөн өөр нэгэн нислэгээр 27 орос иргэн нутаг буцжээ. Мөн тус улс Сирийн зүгээс ирж болзошгүй бүхий л аюулаас хамгаалах арга хэмжээг хилийн чанадаас эхлэн авч эхэлсэн гэнэ.
Америкийн цэргүүд тулаанд бэлдсээр
АНУ Ойрхи дорнод дахь цэргийн баазынхаа хүчийг чангатгасаар байгаа тухай мэдээллийн сувгууд дамжуулж байна. Газар дундын тэнгис дээр АНУ-ын зэвсэгт хүчний дөрвөн сүйтгэгч онгоц хэдэн зуун харвагчаар зэвсэглэн дайралтын бэлэн байдалд зогсож буй аж. Мөн Америкийн агаарын нисэх хүчний бааз Туркийн нутаг дэвсгэрт байрлаж буй гэнэ. Зөвхөн энд л гэхэд таван мянган цэрэг бэлэн байдалд байна. АНУ-ын Батлан хамгаалахынхан Иорданы цэргийн баазуудыг ч ашиглан үүрээ зассан аж.
Ц.МӨНХ

Сэтгэгдэл (1)
ss (208.54.32.200)
Suitgegch ongots, harvagch gej yu baidag yum be? Tailbarlaach.