Ирэх 7 хоногт Сирид цохилт өгнө

АНУ болон түүний холбоотон улсууд Сирид есдүгээр сарын дөрөвнөөс өмнө цохилт өгнө хэмээн Франц улс үзэж байна. Энэ талаар саяхан Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдсэн байна. Энэ өдөр Францын парламентийн хуралдаантай байсан бөгөөд Сирийн асуудлаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан юм.

Түүнээс гадна Олланд Их Британи татгалзсан ч Парис дайны ажиллагаанд оролцох боломжтойг тэмдэглэсэн байна. Тэрээр Ерөнхийлөгчийн хувьд улсынхаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд тушаал өгөх эрхтэй, тиймээс Сирийн зөрчилдөөнд цэрэг оруулах шийдвэр гаргахад нь парламентийн дэмжлэг хэрэггүй ажээ. Түүнчлэн АНУ болон барууны улс орнууд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг төрийн тэргүүнийх нь суудлаас авч хаяхыг төвдөхгүй байгаа бөгөөд гагцхүү Дамаскын ойролцоо Сирийн цэргүүд химийн зэвсэг хэрэглэж байгаад л хариу цохилт өгөх байх хэмээн Францын Ерөнхийлөгч онцолсон аж.

Наймдугаар сарын 21-нд сөрөг хүчнийхэн Засгийн газрын цэргүүдийг босогчдын хяналтад байдаг Дамаскын ойролцоох нэгэн хот руу довтолж, улмаар химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн мэдэгдснээс хойш Сири дэх нөхцөл байдал хурцадсан. Үүний дараа АНУ Башар Асадын дэглэмтэй тэмцэхээ хатуу мэдэгдэж, Британи ч туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ хожим нь Британийн парламентаар энэ асуудал хэлэлцэгдэж олонхийн саналаар дэмжигдээгүй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • asadiig ***** (202.126.89.251)

    2013-09-01

    dairalt ehelvel mash ih bayarlana.n air ch hiisen bolno