Алма-Атагийн үймээнд 160 гаруй хүнийг баривчилжээ

Өнгөрөгч бямба гаригийн үдэш Казахстаны Алма-Ата хотноо тус улсын нэрт поп дуучин Кайрат Нуртасын концерт болжээ. Гэвч энэ үеэр олон нийтийн эмх замбараагүй явдал газар авсан бөгөөд хотын цагдаагийнхан эмх журам алдагдуулсан байж болзошгүй 160 гаруй хүнийг баривчилсан байна. Баривчлагдсан залуусын дийлэнхийг байцаалт явуулсны дараа сулласан аж. Эмх замбараагүй байдал үүсгэсэн уг хэргийг хулигаан санаа гарган, санаатай зохион байгуулсан хэмээн үзэж байгаа ч жинхэнэ зохион байгуулагч нь олдоогүй байна. Тус хотын дарга Ахметжан Есимов, замбараагүйтэлд оролцсон болон идэвхтэй өдөөн хатгасан этгээдүүдийг илрүүлж баривчлахыг цагдаагийн байгууллагынханд даалгажээ. Алдарт дуучин Нуртас нэг дуу дуулсныхаа дараа концертоо орхин явах шийдвэр гаргаснаас ийм замбараагүйтэл үүссэн аж. Харин дуучин энэ талаар тайлбар хийхдээ, үзэгчид тоглолтыг нь үл хүндэтгэн, эмх цэгцгүй болж эхэлмэгц нь явах шийдвэр гаргасан хэмээсэн байна. Үймээн дэгдээгчид тоглолтын талбайд гал тавин хэд хэдэн машин шатааснаас гадна цагдаа нар уруу чулуу шидэн танхайрсан байна. Уг концертыг үзэхээр таван мянга гаруй хүн цугларсан бөгөөд эмх замбараагүй явдлын үеэр 10 гаруй хүн шархдан гэмтсэн аж. Тэдгээрийн дийлэнх нь цагдаагийн ажилтнууд гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Men Kazaxpin (202.179.11.202)

    2013-09-03

    hudlaa medeelel oruulahaa bolioch ta nar. Ochigdor oroi Kaz tvgeer Kairat yriltslaga ogson. Kairatiin kontsert bish bna lee. Zugeer l kontserted urigdaj irsen yum bna lee. End Duuchin Kairatiin ymarch buruu bhgui

  • mgl (180.235.169.49)

    2013-09-03

    uher mglchuud

  • (126.209.100.57)

    2013-09-02

    Биеэ тоосон БААС вэ?

  • kazak (182.160.36.105)

    2013-09-02

    teneg kazakuud