Фүкүшимад цацрагийн хэмжээ нэмэгдсээр байна

"Фүкүшима" цөмийн цахилгаан станцын цацрагийн хэмжээ өмнө тооцоолж байснаас 18 дахин өндөр байгааг тогтоосон байна.
Тус станцын нөөцлүүр савнаас хамгийн багадаа 300 тонн цацраг идэвхт бодисоор бохирдсон ус алдагдаж, хөрсөнд  нэвчиж байгаа талаар TEPCO оператор компаниас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Нөөцлүүрийн ойролцоох газар шинжилгээ хийхэд цацрагийн түвшин тун өндөр байгаа бөгөөд дөрвөн цагийн хугацаанд цацрагийн нөлөөн дор байсан хүний амь насанд  ч аюултай байж мэдэхээр байгааг тогтоожээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)