Мурсигийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Египетийн ерөнхий прокурорын газар тус улсын экс Ерөнхийлөгч Мухаммед Мурси болон “Лалын ахан дүүс” нийгэмлэгийн 14 удирдагчийн хэргийг эрүүгийн шүүхэд шилжүүл- жээ. Тэд олон нийтийг хүчирхийлэн дарамталсан, олны цус урсгасан хэрэгт өдөөн хатгалга хийсэн зэрэг үйлдлээр буруутгагдаж байгаа юм. 2012 оны арван хоёр- дугаар сарын 5-нд Каир хотод Ерөнхийлөгчийн ордны үүдэнд болсон гэмт халдлагын хэрэгт Мухаммед Мурсиг буруутгасан билээ. Тухайн өдөр Мурси ордны гадна талбайд жагссан олныг тараан зайлуулахыг Египетийн Дотоод хэргийн яам болон армийнхнаас хүсчээ. Гэвч хууль эрхийн байгууллагын ажилчид болон цэргийнхэн жирийн жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээс татгалзсан байна. Үүнд эгдүүцсэн төрийн тэргүүн лалын зэвсэгт бүлэглэлийнхнээс тусламж хүссэн бөгөөд тэд жагсаал хийж байсан энгийн номхон ард иргэд рүү дайрч олон хүний цус урсгасан эмгэнэлт хэргийг мандаасан юм. Хэргийн үеэр таван иргэн амь эрсдэж, 600 гаруй хүн шархадсан гэдэг. Экс Ерөнхийлөгчөд уг хэргээс өмнө 2011 оны шоронгоос зугатсан, шорон уруу дайрсан, шоронд хоригдож байсан гэмт хэрэгтэн болон цэрэг, цагдаа нарыг хороосон зэрэг олон төрлийн гэмт хэргийн буруушаалыг ноогдуулж байсан. Мурси Ерөнхийлөгчийн албанаас буусан даруйдаа баривчлагдсан билээ. Цус урсгасан жагсаалыг эсэргүүцэгчид болон лалынх ны хоорондох сөр- гөлдөөн Египетэд ээлжит хямралыг дагуулж байв.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)