Меркель: Сирийн халдлагад Герман оролцохгүй

Сирийн эсрэг цэргийн үйл ажиллагаанд Германы Засгийн газар оролцох эсэх нь тодорхойгүй байгаа тухай дэлхийн хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан. Харин Францын Засгийн газар Сирийн эсрэг үйл ажиллагаанд оролцож чадахгүй гэдгээ ил тод илэрхийлэхийн сацуу АНУ- ын шийдвэрийг хүлээж буйгаа онцолсон. Тэгвэл Герман АНУ-ын зүгээс хийж болзошгүй байгаа цэргийн цохилтод оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. “Энэхүү үйл ажиллагаанд Герман оролцохгүй. АНУ- ын эл шийдвэрт НАТО, НҮБ эсвэл европчууд эрх олгосон тохиолдолд л Герман оролцож болох юм” гэж Францын канцлер Ангела Меркель мэдэгдэл хийх үедээ онцолсон байна. Мөн тэрбээр Сирийн асуудалд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг сонсох ёстойг ч онцолжээ. Меркель эл асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярилцсан агаад харилцан санал нэгтэй байснаа ч дурьджээ. Ирэх долоо хоногт Оросын Санкт- Петербург хотноо зохион байгуулагдах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт дээр төлөөлөгч нар Сирийн хямралын талаар нухацтай хэлэлцэнэ гэдгийг ч канцлер дуулгасан байна
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)