Ерөнхийлөгчийн ач хүүгийн хуриман дээр ”одод” цуглажээ

Өнгөрсөн бямба гарагт Казакстаны Алмата хотын дээд зэрэглэлийн “Royal Tulip” зочид буудалд тус улсын Ерөнхийлөгчийн ач хүү, 23 настай Айсултан Назарбаев болон "КазРосГаз" компанийн эзний охин, 20 настай Алима Боранбаева нарын хурим болсон юм. Айсултан НазарбаевИх Британийн Сандхерстийн хатан хааны цэргийн сургуулийг төгссөн бол түүний эхнэр Лондоны Картолдын их сургуулийн оюутан юм байна. Хуримын ёслолын арга хэмжээнд ОХУ-ын “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер нарын зэрэг томоохон газрын тос, байгалийн хийн компаниудын эзэд хүрэлцэн ирсэн аж.

Гэр бүлийн ёслол хүндэтгэлийн энэхүү ажиллагааг Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нээж үг хэлсэн бол баярын хөтөлбөрт дэлхийд болон Орост нэр алдараа дуурсгасан дуучин Бейонсе, рэпер Канье Уэст, "А’Студио" хамтлаг, Максим Галкин, Лолита Милявская, Вахтанг Кикабидзе, “Comedy Club” хамтлаг, Геннадий Хазанов, Лев Лещенко, Нонна Гришаева, Мустафа Сандал нарын лдартнууд ирж ая дуугаа өргөжээ. Зарим нэг эх сурвалжийн мэдээгээр дэлхийн хэмжээний од рэпер Канье Уэст , дуучин Бейонсе нар залууст зориулсан тусгай танхимд тоглолт хийж, тус бүр гурван сая доллар халаасласан сурагтай. Харин бусад одод чухам хэдий хэр өртөгтэй дуулсныг мэдээлээгүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • айка (202.170.68.84)

    2013-09-04

    тансаг