Сирийн дүрвэгсдийн тоо хоёр сая давжээ

НҮБ Сирийн нутаг дэвсгэрээс дүрвэгсдийн тоо хоёр сая давсан тухай мэдээлэл нийтэлжээ. Сирийн хилийн ойролцоох байдал сүйрлийн ирмэг дээр байгаа аж. Одоогийн байдлаар Ливанд хамгийн их буюу 720 гаруй, Иорданид хагас сая, Араб, Туркийн хил дээр 460 гаруй мянган дүрвэгч очсон байдалтай байгаа аж. Мөн Иракт 210 мянга орчим дүрвэгч түр оршин сууж байгаа гэнэ. Сирийн дүрвэгсэд Арабын улстай хиллэдэг орнуудаас зайлсхийж байгаа бөгөөд Египетэд 110 мянга, Алжирт 25 мянган иргэн дүрвэжээ. НҮБ-ын мэргэжилтнүүдийн тогтоосноор нийт дүрвэгсдийн бараг хагас нь 11-ээс доош насны хүүхэд байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)