Америкчууд юу бодох нь Обамад хамаагүй

Америкчуудын 90 гаруй хувь нь Сирид хийх АНУ-ын цэргийн оролцоог эсэргүүцэж байгаа гэнэ. Гэвч иргэдийнх нь эсэргүүцэл Ерөнхийлөгч Обамад тийм ч чухал биш бололтой. Оросын шинжлэх ухааны академийн АНУ ба Канад судлалын хүрээлэнгийн орлогч захирал Виктор Кременюкийн онцолж буйгаар, Б.Обама Конгрессийн зөвшөөрлийг ч хүлээхгүй байж болох гэнэ. “Үнэн хэрэгтээ Обамад ямар ч зөвшөөрөл хэрэггүй. 1973 оноос хойш мөрдөгдөж буй Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуух цэргийн хуулиар хилийн чанадад цэргээ илгээн, цэргийн үйл ажиллагаа эхлүүлэх бүрэн эрхтэй байдаг. Харин гурван сарын дараа яагаад ийм шийдвэр, алхам гаргах болсон ямар үр дүнд хүрснээ Конгресст илтгэдэг. Америкийн ард түмэн энэ дайныг дэмжихгүй байгаа нь ойлгомжтой. АНУ-ын цэргүүд одоо ч Афганистанд байсаар байна. Обамаг дахин нэг дайн эхлүүлээсэй гэж хэн хүсэхэв дээ. Иймэрхүү цэргийн ажиллагааг санахаар Югославын аймшигт дүр зураг нүдэнд харагддаг юм. Хүссэн бүхнээ бөмбөгдөөд дараа нь нүцгэн гараар нь бүхнийг эхлүүлж буй тэр дүр зураг давтагдах вий” гэж Виктор Кременюк онцолжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • SS (203.194.115.63)

    2013-09-10

    Dain hiigeed ugaasaa buruu, ter temtsegchid geed El-nusra bla bla geed jinhene ***** nohduud!