Америкчууд Диана гүнжийг илүүд үзэв

Америкийн "Vanity Fair" сэтгүүлийн явуулсан судалгаагаар америкчууд Британийн Диана гүнжийг амьдруулах хүсэлтэй байдаг гэсэн сонирхолтой үр дүн гарчээ. "Хэрвээ боломж тохиовол нас барсан алдартнуудаас хэнийг дахин амьдруулахыг хүсч байна" гэсэн санал асуулгад "Диана гүнж"- ийг гэж судалгаанд оролцогчдын 35 хувь нь хариулсан байна. Харин хоёрдугаар байранд компьютерийн "хаан" "Apple"-ийн хамтран үндэслэгч Стив Жобс жагссан бөгөөд түүний төлөө 14 хувь нь санал өгчээ. Гуравдугаарт, дуучин Майкл Жексон, Уитни Хьюстон нар тус бүр 11 хувийн саналаар бичигдсэн байна. Харин бодит бус алдартнуудаас жүжигчин Леонардо Ди Каприогийн бүтээсэн "Титаник" киноны гол баатар Жек Доусанг амьдруулах хүсэлт их байдаг нь судалгаагаар илэрчээ. Мөн судалгаанд оролцогчдоос хэний төлөө амьдралаа зориулахад бэлэн болохыг асуухад 55 хувь нь хүүхдүүдийнхээ төлөө, 12 хувь нь хайртай хүнийхээ төлөө, 10 хувь нь эцэг, эх болон шашны төлөө, таван хувь нь эх орныхоо төлөө гэж хариулсан байна.
Сэтгэгдэл (0)