Үнэт чулууны дуудлага худалдаа болно

Нью-Йорк хотын “Sotheby’s” үзэсгэлэн худалдааны танхимд дэлхийн хамгийн том очир алмасуудын нэг тавигдсан байна. Бараг 120 каратын жинтэй эл үнэт чулууг ирэх сарын долоонд Хонконг хотноо болох дуудлага худалдаагаар оруулах юм байна. Энэхүү очир алмасыг хоёр жилийн өмнө Өмнөд Африкийн нутаг дэвсгэрээс олсон агаад төгс цэвэр, өнгөгүй, зуйван бүтэцтэй аж. Дуудлага худалдааг зохион байгуулагчид эл үнэт чулууг хамгийн дээд үнэ болох 35 сая ам.доллараар үнэлэхээр төлөвлөсөн гэнэ. О л о н улсын үнэт эдлэлийн “Sotheby’s-Asia” департаментын Ерөнхийлөгч Куик Чин Йоу, “Энэ бол дуудлага худалдаанд тавигдаж байсан үнэт чулуунуудаас хамгийн том цэвэр чулуу. Үнэт чулуу сонирхогч, цуглуулагч нарын хувьд энэхүү ер бусын очир алмасыг нүдээр үзээд зогсохгүй түүний төлөө тэмцэх боломж олдож байгаа юм. Ийм гайхамшигт чулуу өрсөлдөөний оргил болж чадахаас өөрцгүй” хэмээсэн байна. Мөн энэ үеэр дэлхийн хамгийн ховор үнэт чулуудын нэг болох хөх очир алмас ч тавигдах гэнэ. Түүний дуудлагын үнэ 20 сая ам.доллараас эхлэх аж. Хөх өнгийн очир алмас нь дуудлага худалдаанд бараг л тавигддаггүй ховор тул хааны удмынхан болон алдартнууд л ийм чулууг эзэмшдэг гэнэ. Дэлхийн хамгийн алдартай хөх очир алмас “Хоуп” 45.5 карат жинтэй бөгөөд Францын хаан XIV Людовикийн мэдэлд байсан. Харин өдгөө Вашингтон хот дахь Смитсоновын байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй гэнэ. Орчин үеийн хамгийн үнэтэй, өнгөгүй очир алмас нь 101.73 карат жинтэй “Уинстоны өв” гэх нэртэй чулуу юм. Өнгөрөгч тавдугаар сард уг үнэт чулууг Женев дэх “Christie’s” үзэсгэлэн худалдаагаар оруулан, 26.7 сая ам.доллараар борлуулжээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • nara (202.9.40.48)

    2017-04-19

    үнэт чулууны үзэгсэлэн худалдаа хэзээ хаана болдог талаар хаанаас мэдэж болох вэ...байнга

  • баатар (203.194.115.121)

    2014-05-30

    дуудлага худулдаанд чулуу оруулж зарах гэсэн юм

  • баатар (203.194.115.121)

    2014-05-30

    дуудлага худулдаанд чулуу оруулж зарах гэсэн юм

  • (103.11.195.243)

    2013-09-06

    Ochir erdene l geech dee...