2020 оны олимп Токиод болно

Олон улсын Олимпийн Хороо (IOC) Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо хуралдаж байгаа бөгөөд цагийн бүсчлэлээс шалтгаалан монголын цагаар  өнөөдөр өглөөний 05.00 цагт 2020 оны зуны олимпийг зохион байгуулах хотын нэр эцсийн байдлаар тодорлоо. Тухайлбал, 2020 оны зуны олимп Японы Токио хотод болно.

2020 оны зуны олимпийг зохион байгуулахаар нэр дэвшсэн Станбул, Мадрид, Токио хотуудад хийсэн судалгааныхаа дүнг Олимпийн Хорооны шинжээчийн багийнхан өнгөрсөн долоодугаар сард ОУОХ-нд тайлагнасан юм. Тухайн үед тэд “2020 оны олимпод нэр дэвшсэн хотуудын талаар бид дүгнэлт тайлан гаргана. Дараа нь энэ дүгнэлтээ оролцогч талуудад илгээн, олон нийтэд зарлаж, ОУОХ-ны бүх гишүүдэд явуулах болно. ОУОХ-ны гишүүн улсуудад бүх төрлийн мэдээллийг, дүгнэлтийн хамтаар хүргүүлж, дараа нь санал хураана” хэмээн мэдээлж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)