Оросууд тамхины эсрэг вакцин гаргах нь
- 2013-09-09
- Дэлхий
- 0
Тамхинаас гарах хүсэл байвч чадахгүй л байна уу. Никотин, аммиак, хүхэр устөрөгч, бензопирен, азот, нүүрсхүчлийн хий, төрөл бүрийн эфирийн тос... “Амттай” жагсаалт байна уу. Аймшигтай санагдахгүй байна уу. Хамгийн харамсалтай нь архаг тамхичдын эхнэрүүд тамхи татдаггүй, ямар ч гэмгүй мөртлөө үе тэнгийн тамхинаас хол оршдог эмэгтэйчүүдээсээ багаар бодоход дөрвөн жилийн наана нас бардаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Түүнээс гадна жил бүр дэлхий дахинаа дөрвөн сая орчим хүн гашуун утаанд дурласнаас болж амь эрсэддэг байна. Тамхидалтаараа дэлхийд дээгүүр жагсдаг Оросын эрх баригчид тамхи гэгч утаат дайсантай хуулийн дагуу тэмцээд ч дийлэхгүй байгаа. Тэгвэл Оросын эрдэмтэд энэхүү хорт зуршлаас ангижирч болох тамхины эсрэг вакциныг дэлхийд анхлан бий болгох нь ээ. Энэхүү гайхамшигт эд таван жилийн дараа эмийн сангуудаар худалдаалагдаж эхлэх гэнэ. Тамхины эсрэг вакциныг дархлаанд хариу өгдөг хэсгийн эсүүдэд хийх аж. Вакцины нөлөөгөөр бие махбодь цусанд никотинийг холбодог антителийг боловсруулж эхлэх юм байна. Тэгэхээр никотин нь “таашаал өгөгч төв”-д хүрч чадахаа болих агаад тамхидалт нь таашаал төрүүлэхээ болих юм.Ц.МӨНХ

Сэтгэгдэл (0)