Пакистан улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо
- 2013-09-09
- Дэлхий
- 0

Пакистаны Ерөнхийлөгч Асиф аль-Зардари таван жилийн бүрэн эрхээ дуусган, өчигдөр суудлаасаа буусан байна. Түүний орыг Мамнун Хуссейн залгамжлан өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн аж. Пакистаны Карачи хотоос гаралтай бизнесмен, улстөрч Мамнун Хуссейн нь Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифын ойрын холбоотон гэнэ.
Пакистан улс армийн генерал Первез Мушаррафын удирдлаганд байх 2001-2008 оны үед ерөнхийлөгчийн эрх мэдэл хамгийн өндөрт байсан ба үүний дараа Асиф аль-Зардари 2010 онд Пакистаны төрийг тэргүүлэх болсноосоо хойш үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьсан аж.

Сэтгэгдэл (1)
ЭНХБАТ (103.23.51.4)
АМЖИЛТ ХҮСЬЁ