Нефтийн үнэ дээд түвшинд хүрлээ

Сирид зэвсэгт мөргөлдөөн дэгдвэл ОХУ тэдэнд туслах тухай Ерөнхийлөгч Владимир Путин мэдээлсний дараа WTI маркийн газрын тосны үнэлгээ сүүлийн хоёр жилийнхээ дээд түвшинд хүрлээ. Өөрөөр хэлбэл, үнэ нь хоёр хувиар дээшилж, баррель нь 110.53 ам.доллартай дүйжээ. Сирийн нөхцөл байдал хурцдаж буй нь Ойрхи Дорнодын “хар алт”-ны нийлүүлэлт саатах нөхцөл бүрд үүлээд буй юм. “Сирид өрнөж буй үйл явц бүхэн олон улсын таваарын зах зээлд томоохон нөлөө үзүүлнэ” хэмээн Хьюстон дахь “IAF Advisors” компанийн Таваарын судалгааны газрын дарга Кайл Купер өгүүлжээ.

Харин “MLV & Co.” компанийн гүйцэтгэх захирал Майкл Петерсон “Геополитикийн асуудлууд WTI болон “Brent” маркийн газрын тосны үнэ өсөхөд нөлөөллөө” хэмээн тайлбарласан байна. Энэ оны эхний улирлын байдлаар дэлхийн газрын тосны нийт үйлдвэрлэлийн 35 хувийг Ойрхи Дорнодоос олборлож, боловсруулжээ. Нью-Йоркийн биржид WTI маркийн газрын тосны фьючерс үнэ 2.16 ам.доллараар дээшилж, 110.53 ам.долларт хүрсэн нь 2011 оны тавдугаар сарын 3-наас хойших хамгийн дээд үнэлгээ юм. Уг хэлцлийн үнэлгээ өнгөрсөн долоо хоногт нийт 2.7 хувиар чангарчээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)