Асад АНУ-аас айхгүй байна

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Дамаскийн химийн халдлагад өөрийг нь буруутгаж байгааг үгүйсгэсээр байна. Тэрбээр Америкийн тэргүүлэгч “PBS” болон “CBS” телевизүүдийн нэрт сэтгүүлч Чарли Роузад ярилцлага өгчээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Америкийн хэвлэл, мэдээллийнхнээс зай барьж байсан Асадын ярилцлага аргагүй онцлох анир болж олны анхаарлыг татсан байна. Ярилцлагын үеэр Асад “Өөрийнхөө ард түмний эсрэг би хэрхэн химийн зэвсэг ашиглаж буйг нотлох баримт, баталгаа алга. Хэрвээ Америкийн захиргаанд үүнийг батлах баримт байвал үзүүл л дээ” хэмээн онцолсон байна. Асадын ярилцлага бүрэн эхээрээ өнөө орой “PBS” телевизийн “Чарли Роузын шоу” нэвтрүүлгээр гарах юм. Мөн “CBS” телевизийн өглөөний хөтөлбөрөөр ч цацах юм байна. Асад “АНУ Ойрхи Дорнодын хямрал, дайнд хөндлөнгөөс оролцсон хамгийн муу туршлагатай бөгөөд хэзээ ч эерэг үр дүн үзүүлж байгаагүй” хэмээн тодорхойлсон байна. Роуз “Та Америкийн зүгээс цохилт ирнэ гэж бодож байна уу” хэмээн асуухад Асад “Сирид химийн зэвсэгтэй холбогдуулан дайралт хийнэ гэж бодож байсангүй” гэжээ. Гэхдээ Асадын талынхан АНУ хэрвээ цохилт өгвөл ямар хариу барих талаар хэлэлцсэн гэдгийг Роуз онцолжээ. Мөн Асад ярилцлагын үеэр ч маш тайван байж. “Дамаск дахь миний байсан газруудад ч хангалттай тайван байсан. Гэхдээ тэндхийнхэн Вашингтонд болж буй үйл явдлыг тогтмол анхааралтай хянаж байгаа нь илт байсан” гэж Роуз тэмдэглэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)