Аз жаргалаар бүүвэйлэгч орнууд
- 2013-09-10
- Дэлхий
- 0

НҮБ дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг сонирхуулав. Жагсаалтад нийт 150 орон багтсан бөгөөд Дани, Норвеги, Швейцарь, Нидерланд, Швед Улс тэргүүн эгнээнд бичигджээ. Жагсаалт гаргасан багийн бүрэлдэхүүнд эдийн засаг, сэтгэл судлаач, статистик болон бусад шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд багтсан аж. Хүнийг хамгийн ая тухтай, амар амгалан, аз жаргалтай байлгах нөхцөлийг бүрдүүлсэн орныг зургаан хүчин зүйлээр шинжин тодруулжээ. Үүнд хүн амын сэтгэлд дотоодын нийт бүтээгдэхүүний нийцэл, эрүүл амьдралын үргэлжлэх хугацаа, ямар ч тохиолдолд ойр хавийнхаа хэн нэгэнд бүрэн найдах, амьдралын шийдвэр гаргахад эрх чөлөөний субьектив, авлигаас хамгаалагдсан байдал зэргийн үзүүлэлт багтжээ. Эхний 10 оронд мөн Канад, Австри, Исланд, Австрали, Израиль багтсан бол удаах 10-т АНУ, Шинэ Зеланд, Венесуэл тэргүүтэн багтжээ. Харин ОХУ жагсаалтын 68-д бичигдсэн нь өнгөрсөн оны жагсаалтаас даруй найман орноор дээшилснийг илтгэжээ.
Ц.МӨНХ

Сэтгэгдэл (2)
TENGER---YAZGUURTAN (203.194.115.174)
TENGER GAZARIIN HATUU HUULIIN DAGUU YVAGDAJ BAIGAA TENGERIIN SHUULT, DELHIIN 120 JILIIN IH TSEWERLEGEENII DARAA MONGOL ULS HOGJIJ EHELNE. MONGOL ULS TSAASHDAA DELHIIN HOGJILIIN GOL TOV BOLNO. MONGOLCHUUDIIG HUND BAIDALAAS GARAHAD OWOG DEEDES TUSALNA. OYUN UHAANII ONDOR CHADAVHITAI UGSAA ZALGAMJILSAN HAADIIN UR SAD, MONGOLIIN HAMGIIN UHAANTAI HUMUUSIIN UR UDAM MONGOL ULSIIG TSAASHID AVCH YWAH BOLNO.
(103.11.195.167)
Монгол 221-д бичигдсэн байна, зайлуул минь