Ким Чен Уных хоёр охинтой болох нь батлагдлаа
- 2013-09-10
- Дэлхий
- 0

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гэр бүл Чу И гэх бяцхан охинтой гэдгийг Америкийн нэрт сагсчин Деннис Родман сэтгүүлчдэд мэдээлжээ. Родман энэ жилийн хугацаанд хоёр дахь удаагаа тус улсад айлчилж байгаа юм. “Би бяцхан охиныг нь тэвэрч үзсэн. Мөн Ким Чен Уны эхнэр Ли Соль Жутай ярилцсан. Тэр гайхалтай эцэг. Сайхан ч гэр бүлтэй юм байна лээ” гэж Родман ярьсныг “Reuters” дамжуулсан байна. Хойд Солонгосын хэвлэлүүд өнгөрсөн жил улсынхаа тэргүүн хатагтайн бие давхар байж болзошгүй зургийг нийтэлж, таамаг дэвшүүлж байсан. Үүнээс хойш Ли Соль Жу хэсэгтээ олны өмнө гарахаа больсон бөгөөд өнгөрөгч аравдугаар сараас дахин “үзэгдэх” болсон юм. Өмнөд Солонгосын “Хангук ильбо” сонин хатагтай Ли Соль Жуг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард охин төрүүлсэн хэмээн өнгөрөгч тавдугаар сард мэдээлж байсан. Гэвч энэ талаар албан ёсны нэг ч мэдээлэл гарч байгаагүй. Харин Ким Чен Уны том охин 2010 оны сүүлээр мэндэлсэн бөгөөд түүний ээж нь Ли Соль Жу гэдэгт мэргэжилтнүүд эргэлздэг аж. Учир нь албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр энэ үед тэрбээр “Унхасу” найрал хөгжмийн бүрэлдэхүүнд тоглодог байсан бөгөөд жирэмсний ийм хожуу үедээ тайзанд гарна гэдэг бараг боломжгүй зүйл юм. Түүнээс гадна Ким Чен Уны гэр бүлд угсаа залгамжлах хүү төрөхгүй байгаа нь удирдагчийн талынхны санааг зовоож буй асуудал болоод байна хэмээн тус сонин онцолжээ. Хойд Солонгос, АНУ хоёр дипломат харилцаагүй, харилцааны таагүй байдалд оршдгийг Родман үл харгалзан Пхеньяныг зорьдог билээ.

Сэтгэгдэл (1)
(202.179.11.34)
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн ***** намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан ***** намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 ***** алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар ***** намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар ***** намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар ***** намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан. Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна. Шударга үндэстэний хөдөлгөөн 88583399