Винсент Ван Гогийн шинэ зургийг танилцуулна
- 2013-09-11
- Дэлхий
- 0

Алдарт зураач Винсент Ван Гогийн нэгэн шинэ зургийг Амстердамд байрлах Ван Гогийн музей олсон гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Зургийг энэ сарын 24-нд олон нийтэд танилцуулахаар болжээ. “Sunset at Montmajour” хэмээх зургийг музейн ажилчид хоёр жилийн турш судалсан бөгөөд шинэ технологи баримтын тусламжтайгаар алдарт зураачийн бүтээл болохыг тогтоожээ. Ван Гог энэхүү зургийг зурсан гэх гол баталгаа нь түүний 1888 оны долдугаар сарын 4-нд ахдаа бичсэн захидал юм. Тэрбээр захидалдаа өөрийн зурсан зургийнхаа талаар дурссан байдаг ажээ.
Тус зураг Ван Гогийн музейд 1991 оноос хойш хадгалагдсан бөгөөд өнөөг хүртэл алдарт зураачийн бүтээл биш хэмээн судлаачид үзэж байжээ. Энэхүү зураг нь 1928 оноос хойш олдсон алдарт зураачийн анхны бүтэн хэмжээний зотон даавуун зураг юм. Ван Гогийн музейн эрхлэгч Акел Ругер “Манай музейг олон хүмүүс холоос зорьж үздэг. Үзэгчдийн минь нүдийг булаах бас нэгэн бүтээлтэй болсондоо баяртай байна” хэмээжээ.

Сэтгэгдэл (0)