Шер ”The Voice” шоуг шүүнэ
- 2013-09-12
- Дэлхий
- 0
Америкийн “NBC” телевиз “Дуу хоолой” алдарт шоу нэвтрүүлгийнхээ шинэ улирлын шүүгчдийг зарлалаа. Энэ улирлын шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр алдарт дуучин Шер болон Эд Ширан, Райан Теддер, Мигель нар ажиллахаар болжээ.
Тус нэвтрүүлгийн албан ёсны шүүгч болох Блэк Шелтон, Адам Левин, Сило Грийн, Крстина Агилера нар шинэ шүүгчдийг дасгалжуулах аж. Тухайлбал, Блэк Шелтон дуучин Шертэй, дуучин Кристина Агилера, Эд Ширантай, Адам Левин, Теддертэй, Сило Грийн, Мигельтэй хамтран тус тус нэг баг болохоор болсон байна. “Дуу хоолой” шоу нь “Fox” телевизийн “Америкийн шүтээн” нэвтрүүлгийг ардаа үлдээж америкийн шилдэг шоу нэвтрүүлэг болж чадсан юм. Өнгөрсөн онд уг шоуг 15.6 сая үзэгч үзсэн байна.
Сэтгэгдэл (0)