АНУ цагаачдын эх нутаг

НҮБ цагаачдын талаарх ээлжит судалгааны үр дүнгээ танилцуулжээ. Азийн иргэд хамгийн ихээр цагаачилдаг нь уг судалгаагаар тогтоогдсон байна. Харин АНУ урьдын адил цагаачдын сонирхлыг хамгийн ихээр татдаг орон хэвээр үлджээ. Манай хойд хөрш уг жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн аж. Нийт цагаачдын талаас илүү хувь нь дэлхийн 10 оронд голчлон аж төрдөг байна. Үүнээс хамгийн их нь АНУ-д 45.8, ОХУ-д 11, Германд 9.8, Саудын Арабд 9.1, Арабын Нэгдсэн Эмиратад 7.8, Их Британид 7.8, Францад 7.4, Канадад 7.3, Австралид 6.5, Испанид 6.5 сая цагаач иргэн тус бүр аж төрдөг аж. Цагаачлалын хамгийн өргөн хонгил Мексикээс АНУ гэсэн маршрут бөгөөд зөвхөн энэ жилийн хугацаанд 13 сая хүн цагаачилсан байна. Мөн Орос- Украин /3.5 сая/, Украин-Орос /2.9 сая/, Казахстан-ОХУ /2.5 сая/ гэсэн чиглэлд өдий тооны иргэн цагаачилсан байдалтай тэмдэглэгджээ. Түүнээс гадна энэ жилийн байдлаар 232 сая буюу манай гаригийн нийт хүн амын 3.2 хувь нь эх орноосоо өөр газар амьдарч байгаа аж. Ази тивийн иргэд 2000 оноос хойш цагаачлах нь ихэссэн дүр зураг ч ажиглагджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.8.134)

    2013-09-16

    НҮБ цагаачдын талаарх ээлжит судалгааны үр дүнгээ танилцуулжээ. Азийн иргэд хамгийн ихээр цагаачилдаг нь уг судалгаагаар тогтоогдсон байна. Харин АНУ урьдын адил цагаачдын сонирхлыг хамгийн ихээр татдаг орон хэвээр үлджээ. Манай хойд хөрш уг жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн аж. Нийт цагаачдын талаас илүү хувь нь дэлхийн 10 оронд голчлон аж төрдөг байна. Үүнээс хамгийн их нь АНУ-д 45.8, ОХУ-д 11, Германд 9.8, Саудын Арабд 9.1, Арабын Нэгдсэн Эмиратад 7.8, Их Британид 7.8, Францад 7.4, Канадад 7.3, Австралид 6.5, Испанид 6.5 сая цагаач иргэн тус бүр аж төрдөг аж. Цагаачлалын хамгийн өргөн хонгил Мексикээс АНУ гэсэн маршрут бөгөөд зөвхөн энэ жилийн хугацаанд 13 сая хүн цагаачилсан байна. Мөн Орос- Украин /3.5 сая/, Украин-Орос /2.9 сая/, Казахстан-ОХУ /2.5 сая/ гэсэн чиглэлд өдий тооны иргэн цагаачилсан байдалтай тэмдэглэгджээ. Түүнээс гадна энэ жилийн байдлаар 232 сая буюу манай гаригийн нийт хүн амын 3.2 хувь нь эх орноосоо өөр газар амьдарч байгаа аж. Ази тивийн иргэд 2000 оноос хойш цагаачлах нь ихэссэн дүр зураг ч ажиглагджээ.

  • (182.160.45.175)

    2013-09-15

    АНУ-д Цагаачилж байгаа иргэдийн ихэнхи нь Хятадууд шүү дээ.