НҮБ ардчилсан солонгост тусламж үзүүлнэ

БНАСАУ-д болж буй үерийн хохирлын талаар бүрэн мэдээлэл олоход хэцүү. Гэхдээ Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн үнэлгээгээр үерийн улмаас 33 хүн амиа алджээ.

Хойд Солонгосын борооны улирлын үеэр гамшигт нэрвэгдсэн хохирогчдод зориулан 920 мянган ам.долларын тусламжийг НҮБ үзүүлж байгаа тухай Америкийн хэвлэлээр мэдээлсэн байна.

Онц байдлын Төв сангийн хөрөнгөөс уг тусламжийн мөнгийг гарган Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлнэ. ДЭМБ энэхүү мөнгөөр эм тариа болон цэвэр ундааны ус аван Хойд Солонгост илгээх ажээ.

НҮБ наймдугаар сард нийтэлсэн илтгэлдээ, Хойд Солонгос үерийн улмаас ихээхэн хохирсон гэж мэдээлсэн. Үерт нэрвэгдэгсэдэд шаардлагатай тусламжийн хэмжээг НҮБ 8,5 сая ам.доллар гэж үнэлсэн байна.

БНАСАУ-д болж буй үерийн хохирлын талаар бүрэн мэдээлэл олоход хэцүү. Гэхдээ Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн үнэлгээгээр үерийн улмаас 33 хүн амиа алджээ. Мөн 18 хүн сураггүй болж, 50 мянган хүн гэр орноо орхин нүүжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)