Хойд Солонгосын шоронд 41 жил хоригдсон эрийг тагнуулын хэрэгт шалгаж байна

1972 онд Хойд Солонгосын тусгай албаныханд хулгайлагдсан Өмнөд Солонгосын загасчин шоронгоос оргон, Сөүлд ирж чадсан байна. Тухайн үед алга болсон Өмнөд Солонгосын загас агнуурын хоёр хөлөг дээр нийт 25 хүн явжээ. Сөүлийн Хулгайлагдсан иргэдийн гэр бүлийн холбооны төлөөлөгчийн мэдээлснээр үлдсэн далайчдын хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа аж.

Түүнчлэн тус холбооноос өдгөө 68 настай Чон Вук Пхе Хойд Солонгосын шоронгоос яаж оргож, зугтаж чадсан болон 41 жилийн турш ямар нөхцөлд, хаана хоригдож байсан талаараа хараахан мэдүүлэг өгч эхлээгүй байгаа юм байна.

Харин хил дээр өөрийн цэргүүдэд буудуулчихгүйн тулд тэрээр Хятадаар дамжин орж ирсэн гэдэг нь тодорхой болсон байна. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын эрх баригчид Чон Вук Пхе шоронгоос хэрхэн оргосон болон, чухам үнэхээр Чон Вук Пхе мөн эсэхийг нягтлан шалгаж байгаа аж. Ингэж түүний намтарыг сайтар шалгах болсон шалтгаан нь тагнуул байж магадгүй хэмээн сэжиглэж буйтай холбоотой юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)