
Японы “Suzuki” автомашины үйлдвэр
үйлдвэрийн гэмтэлтэй 194 мянган автомашинаа
Америкийн зах зээлээс буцаан татахаар
болжээ. Эдгээр автомашины урд талын
зорчигчийн аюулгүйн дэрэнд асуудал илэрсэн
аж. Тухайлбал, 2006-2011 оны “Grand Vitara”
загварын суудлын автомашин, 2007-2011 оны
“SX4” загварын автомашинуудын аюулгүйн
дэр ослын үед дэлгэгддэггүй “но”-той болох нь
илэрсэн аж. Эдгээр автомашинуудад гэмтэлтэй
мэдрэгч суурилуулсан учир аюулгүйн дэр
ажиллахгүй байжээ. Гэхдээ энэхүү үйлдвэрийн
гэмтлээс шалтгаалан ямар нэг осол болсон
тухай мэдээлэл өнөөдрийг хүртэл гараагүй аж.
Тиймээс үйлдвэрийн гэмтлээ эрт илрүүлсэн
“Suzuki” үйлдвэр Америкийн зах зээлээс
буцаан татсан автомашинуудынхаа гэмтлийг
үнэ төлбөргүй засварлан, гарсан хохирлыг
нөхөн олгохоо амласан тухай “ИТАР-ТАСС”
дамжуулжээ.
Сэтгэгдэл (0)