
Аргентиний цагдаагийнхан 19 настай залууг хакеруудын бүлгийг толгойлж, олон улсын мөнгөний гүйлгээ, мөрийтэй тоглоомын сайтыг хакердаж, мөнгө луйвардсан хэргээр баривчилжээ. Суперхакер нэрээрээ хакерууд дунд алдартай энэ залуу Буэнос Айрес дахь гэрийнхээ унтлагын өрөөнд сууж байгаад л сардаа 50 мянган ам.доллар олдог байжээ. Аавтайгаа хоёулаа амьдардаг энэ залууг олохын тулд цагдаагийнхан нэг жил гаруй мөрдөн шалгасан гэнэ. Түүний аав компьютерийн мэргэжилтэн аж. Унтлагын өрөөгөө өндөр хүчин чадалтай хэд хэдэн компьютерээр тоноглосон хакер залуугийн гурван удаагийн хэрэг илэрчихээд байгаа бөгөөд шүүхээс буруутай нь тогтоогдвол 10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх юм байна.
Сэтгэгдэл (3)
sakura (202.179.6.76)
19 nastai gexed sain bna shd
Айхтар (103.11.195.150)
Бас л чадвартай бнашүү
goe2 (202.126.89.167)
goe ai