Сүүнээс болж хордсон хэрэг дахин дэгдлээ

Урд хөршид 2008 онд меламин агуулсан сүүнээс болж хэд хэдэн хүүхэд хорвоог орхиж байсан түүх дахин давтагдах вий гэхээс хятадын ард иргэд айж эхэллээ. Тодруулбал Хятадад бага насны хүүхдүүд сүүнд хордсон хэрэг дахин гарлаа. Хунань мужийн нэгэн бага сургуулийн 180 гаруй сурагч сургуулийн цайны газраас өгдөг сүүнээс хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Хүүхдүүдийн толгой хүчтэй хатгуулж, гэдэс өвдөн гүйлгэж, дотор муухайрсан гэнэ. Энэ тухай Хятадын мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлж байгаа ч одоогоор бодит тоон баримтыг өгөх боломжгүй байна хэмээжээ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)