Энэтхэг пуужнгийн туршилт хийлээ

Тус улс өчигдөр өглөө таван мянган км хүртэл хурдлах чадвар бүхий цөмийн цэнэг авагч “Агни-5” пуужингийн туршилт хийжээ. Пуужинг орон нутгийн цагаар өглөөний 08.43 минутад Бенгалийн хойг орчмын дорно Орисса мужийн Уилер арлаас хөөргөсөн байна. Энэхүү пуужинг анх 2012 оны дөрөвдүгээр сард туршилтын журмаар амжилттай хөөргөж байжээ. “Агни-5” пуужин нь Бээжин хот хүрэх чадвартайг тус улсын мэдээллийн хэрэгслүүд онцгойлон дурьдсан байна. 
Учир нь энэтхэгчүүд Хятадыг цэргийн хүчний салбарт гол өрсөлдөгчөө хэмээн үздэг юм. “Агни-5” пуужинг 1983 оноос бүтээж эхэлсэн юм. Энэ нь 17 метр урттай, 50 тонн жинтэй, гурвалсан хурдтай пуужин аж. Пуужинг бүрэн зэвсэглэлтэд шилжүүлэхээс өмнө хэд хэдэн удаа туршилт явуулах шаардлагатай гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • даам (203.194.115.78)

    2013-09-16

    янзтай шүүү энтхэг гараад өгсөн хужааг устга