Герман Сирид туслахад бэлэн гэв

Сирийн химийн зэвсгийг устгалд оруулах тухай Орос, АНУ нэгдсэн үр дүнд хүрсний дараа Герман уг ажиллагаанд тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ . Германы Гадаад хэргийн сайд Гвидо Вестервеллегийн мэдэгдсэнээр , Сирийн химийн зэвсгийг устгах ажилд Берлин техникийн болон санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаа аж. 
Өмнө нь Герман Улс Ливийн химийн зэвсгийг устгах ажилд ч мөн тусламж үзүүлж байсан билээ. “Орос-Америкийн хэлэлцээрийг одоо ажил болгох нь хамгийн чухал байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Химийн зэвсэг хориглогч байгууллагынхан энд жинхэнэ үүргээ гүйцэтгэх болов уу. Дэлхий дахиныг амар амгалан байлгахын тулд бид химийн зэвсгээс ангижрахыг хүсч байна” гэж Вестервелле мэдэгдэлдээ онцолжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)