Ван Гогийн зургийн хуулбар гурван хэмжээст зураг 33300 ам.долларт хүрч байна

Алдарт зураач Ван Гогийн “Sunfl owers”, “The Harvest” зэрэг нийт таван бүтээлийг хуулбарлан гурван хэмжээстэд буулгажээ. Зураг нэг бүрийн үнэ 33300 ам.долларт хүрч байгаа гэнэ. Энэхүү шинэ технологийн ажлыг “Fujifi lm Holdings” корпораци гардан хийжээ. Амстердамд байрлах Ван Гогийн музейн эрхлэгч Аксель Ругер “Энэ бол шинэчлэл. Ван Гогийг Европ төдийгүй дэлхий даяар мэднэ. Түүний гурван хэмжээст хуулбар зургийг авахаар дэлхийд алдартай зочид буудал, казиногийн эзэд бидэнд санал тавьж байгаа” хэмээжээ. Мэргэжлийн бус хүмүүс хуулбар зургийг жинхэнээс нь ялгахад хэцүү бөгөөд мэргэжлийн хүмүүс энэхүү технологийн шинэчлэлийг зарим талаараа эсэргүүцэж байгаа гэнэ. Тиймээс шинэ технологийг зохион бүтээгч “Fujifi lm Holdings” корпорацийнхан нэг зургийг 260 хувиар л хувилахаар шийджээ.

Г.СҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)