Сири охид хуучин машинаас ч ”дор” үнэтэй
- 2013-09-17
- Дэлхий
- 0
Ийгл телевизийн олон улсын тоймч Х.Уламбаяр Монголын хэвлэл мэдээллийн түүхэн нэгэн шинэ хуудсыг нээж байгаа билээ. Тэрээр Сири болж байгаа бослого, мөргөлдөөнд очиж газар дээрээс нь сурвалжлага бэлтгэн монголын ард түмэнд хүргэж байгаа юм. Тэрээр фэйсбүүк хуудастаа доорх нийтлэлийг бичжээ. Түүний бичсэн нийтлэлийг уншигчдадаа бүрэн эхээр нь хүргэе.СИРИ ОХИД ХУУЧИН МАШИНААС Ч "ДОР" ҮНЭТЭЙ
Манай сурвалжлах баг Сирид болж буй үйл явдалтай холбогдуулан өөрсдийн нөөц бололцоогоор мэдээ, мэдээлэл бэлтгэсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаа бид Иргэний дайны хөлөөс дайжсан хүмүүс хөрш орнуудын дүрвэгсэдийн хуаранд хэрхэн аж төрж буй талаар цуврал нийтлэл хүргэх юм. Бид эхний удаа дүрвэгсэдийн хуаранд тахал мэт тархсаар буй нэгэн хөндүүр сэдвийг задлая. Энэ бол бага насны охидыг бусдад худалдаалж буй "гэмт" хэрэг юм.
Уншигч авхай та гайхах байл даа. Гэхдээ дор өгүүлэх зүйл бүгд үнэн. Өөрсдийн нүдээр харсан гэдгийг баталж чадна. Энд Сири эцэг эхчүүд төрсөн охидоо хэн нэгэнтэй гэрлүүлж, суулгах нэрийн дор бусдад зуучлах, түрээслэх /биеийг нь үнэлүүлэх/, зарах зэрэг ухаант хүний ой тойнд багтамгүй нүгэлт үйлдэл хийсээр хэдэн сарыг үджээ. Үүнийгээ эдгээр хүмүүс маш өрөвдөлтэй /байж болох шалтгаан биш өчүүхэн шалтаг/ зүйлтэй холбон тайлбарлахтай олон таарав.
Тухайлбал бид тус нэгэн хуаранд олон охидтой нэгэн өвгөнт ярих боломж гарсан. Тэр бидэнд хэлэхдээ "Энд хийх ажил үнэхээр олдохгүйн дээр гадны тусламжаар өл зогооход маш хэцүү. Өдөр ирэх бүх дүрвэгсэд нэмэгдэж, бидний хүртэх хоол багассар байгаа. Мөн Сирээс дүрвэсэн хүмүүс очсон газраа хулгай, дээрэм хийж, хэн нэгнийг захиалгаар хороож, төрсөн охидоо бусдад худалдаж амьдрахгүй бол шууд өлсөж үхнэ. Мэдээж хэн ч гэсэн цаашид амьдрахын тулд тэмцэх л болно. Гэхдээ та нар биднийг амьдралыг ойлгохгүй. Чи ядаж энд нэг сар болоод үзээрэй. Их зүйл үзнэ. Бараг эвлэрэнэ дээ" гэсэн юм.
Эдгээр эцэг эхчүүд охидыг бусдад 1000-5000 доллар буюу хэдэн зуун мянган сири фунтээр наймаалцдаг төдийгүй сүүлдээ ил цагаандаа гарч дүрвэгсэдийн хуаранд бие үнэлүүлэх газар нээсэн байх юм. Уг нь дүрвэгсэдийн хуаранд ус, хүнсний хамт БЗХӨ, ДОХ-оос сэргийлэх зорилгоор бэлгэвч тараадаг бололтой. Гэв түүнийг нь зориулалтынх дагуу хэрэглэх хүсэл болоод ухаан хэнд нь ч алга. Ямарсайндаа хүүхдүүд түүгээр шаар, бөмбөглөг болгоод энд тэнд гүйж байхав.
Тэнд ажиллаж буй нэгэн хүмүүнлэгийн байгууллагын ажилтан хэлэхдээ "Бага охидыг зарж, хүчирхийлэх болсноос хойш тэдний дунд элдэв төрлийн бэлгийн замын өвчин болон хүсээгүй жирэмслэлт газар авсан. Үүнийг бид таслан зогсоохоор оролдож байгаа ч тусыг эс болж байгаа төдийгүй хөөрхий охид насан туршийн эмгэгтэй /үргүй болох/ болж зарим тохиолдолд үр хөндөлтийн хүндрэлээр нүд аньж байгаа гэлээ.
Уг нь Сирийн дүрвэгсэдийг орогнуулж буй тухайн орнуудын холбогдох газрууд хийгээд НҮБ-ын Дүрвэгсэдийн байгууллагын зүгээс дээрх үйл явдалтай "хатуу тэмцэнэ" гэдэг ч бодит байдал дээр үр дүн маш муу байна. Хамгийн ихээр саад тотгор учруулж буй зүйл нь худалдагдсан охидын эцэг, эх дээрх үйлдлээ хэрэгжүүлэх аргаа улам нарийсгаж бүлэглэл буюу мафийн хэлбэрт шилжжээ. Хэдхэн сарын өмнө 11 настай нэгэн охин төрөхийн хүндрэлээс болж амиа алдсан бол өөр нэг охин төв газар бараадан байж саваа авхуулж "амьд үлдсэн" гэсэн.
Биднийг энд ажиллаж байх хооронд санаанд оромгүй олон зүйл тулгарч байгаа ч амьд явж, эрүүл торниж, аюулгүй амьдарч, сурч боловсрох эрхтэй олон зуун хүүхэд багачуудын ямар хүнд нөхцөл байдалд буйг өөрсдийн нүдээр харлаа. Тэнд Барууны орнуудын хэвлэл мэдээллээр цацаад байгаа шиг зөвхөн сөргөлдөгчдийн тулаан биш жирийн иргэдийн амьдрал түүнээс илүү "дордсон" болохыг энэ мэдээллээрээ та бүхэнд хүргэхийг хичээлээ. Тус дүрвэгсэдийн хуаранд зураг авч, ярилцлага хийхийг хориглосон бөгөөд цаана хэн нэгэн эрх мэдэлтэй хүний хараанд байдаг нь илт байв.
Нэгэн үе Ойрхи Дорнодын хамгийн сайхан, царайлаг, цэвэрхэн бүсгүйчүүдтэй гэгдэж байсан Сирийн охид эмэгтэчүүдийг өнөөдөр ийм л хувь заяа угтан авчээ. Харин дэлхий энэ талаар таг чимээгүй. Мэдсэн ч мэдээгүй юм шиг. Тэдэнд Сирийн хойч үе хэрхэн амьдарч буй нь огтхон ч сонин биш. Харин Б. Ассадыг унасны дараа хэрхэн улс орныг хуваан залгих уу? Хүн ардыг яаж боолчиж, хөөн гаргах уу? Үлдсэн нефть, занар, фосфор зэргийг хэзээ зөөж арилах уу? гэсэн 3-хан зорилго нуугдаж байх шиг.
Тийм ээ миний бие энэхүү нийтлэлээрээ Монголчууд та бүхнийг нэгийг бодож, хоёрыг ухаараасай хэмээн хүснэ. Эзэн чингисийн үр сад гэж хэлж, ярих дуртай бид хоосон цээжээ дэлдэлгүй бусдад ирсэн гай зовлонг өөрсддөө "сургамжтайгаар" хүлээн аваасай. Бид өнөөдөр ёс суртахуунгүй, сул дорой, ууж идэхийн дон шүглэж, эрх мэдэл, мөнгө төгрөгний төлөө юу ч хийхээс буцахаа байсан эрх мэдэлтнүүдэд үүнийг заавал ойлгуулж, мэдрүүлэх ёстой. Мэдээж саяын болсон үйл явдал шиг буу шийдэмдээ хүрэх бус хүч үл хэрэглэх аргаар шударга ёсны дуу хоолой болж тэмцэх нь зөв төдийгүй илүү үр дүнтэй болов уу.
Сайхан цаг удахгүй ирнээ. Сирийн нуруу ч тэнийх болно.
Баярлалаа
Зураглаач А. Билгүүн
Сэтгүүлч Х. Уламбаяр
Дүрвэгсэдийн хуаран, Турк, Йордан, Ирак, Ливан
2013.09.17
Баярлалаа
Зураглаач А. Билгүүн
Сэтгүүлч Х. Уламбаяр
Дүрвэгсэдийн хуаран, Турк, Йордан, Ирак, Ливан
2013.09.17

Сэтгэгдэл (11)
MONGOL (202.72.245.122)
IIM BAIDALTAI BOLHOD MANAI MONGOL TUN OIRHON BAIGAA DAA ODOO CH EH ORON GEHEESEE ILUU ED HORONGO GEH HUN NI OLON BOLJ DEE ZOV HUMUUSEE SONGOJ TOLGOI DEEREE GARGAHGUI BOL ZOVN0 DOO BID CH YAAHAV INGEED DUUSCH HOICH UE MAANI HETSUU BNA DAA
unen (76.170.117.163)
iim auyliig moroodson gemt xeregten urbagch mongolchuudiigaa daramtalj mongo salgadag oodgui nobsh monxbayr uxex ch bagadna. DEEREM XIIXDEE XUDALAA EX ORONOO XAGAALJ BAINA GEJ XUDALAA XUTSAX XEND XEREGTEI YUM BE. yagaad mongolchuud altnii uurxaitai baij boldogui yum yaxaaraa xujaa nar orosuud uurxaitai baix estoi yum be aan
irgen (103.9.91.146)
ene uls undesten shig ingej baigaa gazruud olon baigaag ta bid medej baigaa tiimees manai mongolchuud ev chadlaa negtgen uur hoorondoo evtei nairtai baivaas hend ch ul diildehees gadna uls ornoo gazar nutgaa hamgaalna tiimees ene turd Oyu tolgoi tavan tolgoi geh metiin busad olon gazar nutgaa hamgaalan bodlogo cshiidvertee tusgahgui bol Gadaadiin zarim neg undur hugjiltei ornuud tusul heregjuuleh neriin dor ezlen turemgiilj ene met bolgohiig uguin geh gazarguig sanah heregtei baihaa humuus eh nutgiinhaa tuluu jinhen mongol setgeleer handaj shiidver gargah heregtei hursun deeree buuj ireh sayanii ene uvgunii heldegeer yadaad neg sar ard tumen dotroo amdir tegeed shiidver garga gej helmeer baina MGL iin ard tumen mandah badrag uul ni uhaantai daa uhaantai
(103.11.195.251)
ОДООГИЙН ТӨРИЙН ТЭРГҮҮД ЭНЭ УЛСЫГ ЦӨЛМӨЖ ЗАРЖ ДУУСЛАА ЭЗЭН ХААНЫ ҮЛДЭЭСЭН ЭНЭ АГУУ УЛСЫГ УЛС ТӨР БОЛЖ ТОГЛОЖ БАЙГАА ХЭДЭН НӨХӨД САМРААЖ ГҮЙЦЛЭЭ САЙХАН МОНГОЛ ОРОН МИНЬ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕД МИНЬ ЯДАЖ ТАЛ НЬ ҮЛДЭЭСЭЭ
USA llruud (122.201.18.9)
baruuniihan llruud yaahaas ch butsahgui
Ганаа (203.91.117.4)
Ард түмэн бид нэгдэж тэмцэж чадахгүй бол мөд Сирийн араас орох алхам дөхлөө шүү 1Биднийг хооронд нь байлдуулна Үүнийгээ иргэний дайн гэж нэрлэх болов уу 2Дотоод хямралыг зохицуулхаар НҮБийн цэргүүд орж ирнэ дээ 3Дараа нь танай дотоод байдалд их анхаарал тавьж тусласан гээд дайн үймээний үед гарсан зардал гэх мэт шалтаг хэлж Монголоос санаанд багтамгүй их мөнгө нэхнэ дээ тэгээд газрийн дорхи баялаг тэдний гарт орно доо Бид аль нэгэн улсад шууд хараат болж байгаа нь тэр Намайг битгий мууг зөгнөж бичлээ гэж бодоорой Энэ бол эдийн засгийн алуурчдын хамгийн урдаа барьдаг тактик
minii Mongoliin ohid bysgyichyyd (202.131.227.50)
tiim shyy, uls niigmiin doroitold hamgiin ih ortdog ni ohid bysgyichyyd bdag, iim l haramsal gashuudald hyn turulhunthiig hyrgedeg dyr zurag yesees ued bdag eniig oilgoj uhaarch davj gardag uls geriin tergyyn eriin sain erchyyd haachiv gej bodohoor zarimdaa hyn turulhtnii umnuus haramsah bolj dee. Enenees ilyyg bid emegteichyyd hiij chadahgyi bolohoor ta nartaa naidaj itgej suuh uym daa. erhem erchyyd mini
Mgl (202.180.220.72)
Iiml bolno sh dee Ardchilal gej yu um Iim bolj ohid huunuudee ***** bolgoh gej ardchilal yariad bgaamuu Zugeer baruuniihnii togloom bolj dee Laluud ingej bgaa um chini bid ch ulam hetsuudne dee
bi (90.181.85.20)
ene tomchuud ocij uzmeer yum bna daa mongol araasna oroh wiidee ted gazar zoroogoo zarsaar l bgaa shuudee gadaaduudad negiig bodoh tsag irsen bhaa
Бүсгүй (202.61.97.16)
арайч дээ
(202.131.230.146)
aimshigtai