Шоронд үймээн дэгдэж 16 хоригдол амиа алдлаа


Өчигдөр Венесуэлийн баруун хэсгийн хот Маракайбогийн Сабанета шоронд 16 хоригдол алагджээ. Шоронгуудын сайд Айрис Варелагийн мэдээлснээр амиа алдсан хоригдлуудын 15 нь өрсөлдөгч бүлэглэлтэй зодолдсоны улмаас амь насаараа хохирсон гэжээ. Харин үлдсэн нэг хоригдол өөр хэрэг явдлын улмаас амиа алдсан гэсэн байна.

Венесуэлийн шоронгууд хэт олон хоригдолтой байдгийг хүний эрхийн байгууллагууд тэмдэглэсэн байдаг аж. Энэ байдлаас үүдэн хяналт суларч шоронгийн хоригдлууд хоорондоо тэмцэлдэхийг үл ойшоон өнгөрүүлдэг байна.

Сабанета шорон нь 4000 гаруй хоригдолтой бөгөөд Венесуэлийн хоёр дахь том шоронд тооцогддог байна. Энэ нь авах ёстой хоригдлынхоо тооноос тав дахин их үзүүлэлт аж.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр тус улсад жил бүр 500 гаруй хоригдол шоронгийн зодооноор амиа алддаг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.72.245.122)

    2013-09-18

    Автомашины салон орчин үеийн дэвшилтэт технологиор дубдэнэ. өнгөний өргөн сонголттой утас 96551777

  • (202.72.245.122)

    2013-09-18

    Автомашины салон орчин үеийн дэвшилтэт технологиор дубдэнэ. өнгөний өргөн сонголттой утас 96551777

  • (202.72.245.122)

    2013-09-18

    Автомашины салон орчин үеийн дэвшилтэт технологиор дубдэнэ. өнгөний өргөн сонголттой утас 96551777