Билл Гэйтс дийлдэшгүй баян гэдгээ дахин нотоллоо

Гэхдээ мэдээж америкчуудын хувьд л даа. “Forbes” сэтгүүл Америкийн хамгийн баян 400 бизнесмений жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Энэ жилийн жагсаалтыг мөн л Билл Гейтс тэргүүлсэн байна. “Майкрософт” корпорацийн үүсгэн байгуулагч, эзэмшигч 57 настай Гейтсийн хөрөнгө 72 тэрбум ам.доллараар тоологдсон нь удаах өрсөлдөгчөөсөө даруй 10 гаруй тэрбум ам.доллараар илүүрхэхэд хүргэсэн байна. Тэрбээр Америкийн хамгийн баян бизнесменүүдийг шалгаруулдаг “Forbes 400” жагсаалтад 1994 оноос хойш тогтмол дээгүүр байрт жагсч буй юм. Билл Гейтс өнгөрсөн жилийн хугацаанд 28 тэрбум ам.долларыг буяны ажилд хандивласан ч энэ нь түүний хөрөнгийг хотойлгох гарз болж чадаагүй байна. Буяны ажиллагаа эрхэлдэг байгууллагууд дотор Билл ба Мелинда Гейтсийн сан дэлхийн хамгийн нөлөө бүхий хувийн байгууллага хэмээгддэг. 
Тиймдээ ч тус сан өнгөрсөн жил ивээн тэтгэгчдийн төсөлд 28 тэрбум ам.долларыг зарлагадсан гэдэг. “Forbes 400” жагсаалтын эхний гурван байрт Билл Гейтсийг удаалан домогт хөрөнгө оруулагч, “Berkshire Hathaway” компанийн эзэн Уоррен Баффет 58.5 тэрбум ам.доллар, 

Уоррен Баффет
Нас-83
Хөрөнгийн байдал: 58.5 тэрбум ам.доллар
Албан тушаал: “Berkshire Hathaway”-ийн
тэргүүн
Орлогын эх үүсвэр: “Berkshire Hathaway”








“Oracle”- ийн тэргүүн Ларри Эллисон 41 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагссан байна. 

Ларри Эллисон
Нас-69
Хөрөнгийн байдал: 41 тэрбум ам.доллар
Албан тушаал: “Oracle”-ийн Ерөнхий
захирал
Орлогын эх үүсвэр: “Oracle”


Үүнээс харахад эхний гурван байрын эзэд өнгөрсөн жилийн жагсаалтаас огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Гэхдээ өнгөрсөн жилийн жагсаалтад Гейтс 66, Баффет 46, Эллисон 41 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигдэж байжээ. Эндээс харахад Гейтс, Баффет нар нэг жилийн хугацаанд үндсэн хөрөнгөө 10 гаруй тэрбумаар арвижуулж чадсан байгаа юм. Жагсаалтын дөрөв, тавдугаар байрыг хувийн үйлдвэрийн эзэд ах, дүү Чарльз болон Дэвид Кохи нар эзэлжээ. Тэд тус бүрдээ 36 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. Уолтоны гэр бүлийн төлөөлөгчдийн эзэмшилд байдаг жижиглэн худалдааны “Wal-Mart” сүлжээ дэлгүүрийн эзэд жагсаалтын 6-9 дүгээр байр эзэлжээ. Кристи Уолтон гэр бүлийн хамт 35.4 тэрбум ам.доллар, Жим Уолтон 33.8, Элис Уолтон 33.5, С.Робсон Уолтон 33.3 тэрбум ам.доллараар тус бүр жагссан байна. Жагсаалтын 10 дугаар байрт Нью-Йорк хотын дарга Майкл Блумберт 31 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигдсэн байна. Эхний 20-д “Amazon”- ийн эзэн Жефф Безос 27.2, “Google”-ийн үндэслэгч Ларри Пейж, Сергей Брин нар 24.9, нэрт хөрөнгө оруулагч Карл Айкан, Жорж Сорос 20 тэрбум ам.долларын хөрөнгөөр, “Facebook”-ийн Ерөнхий захирал Марк Цукерберг 19 тэрбум ам.долларын хөрөнгөөр тус бүр бичигджээ. “Forbes 400”-д багтсан хөрөнгөтнүүдийн орлогын байдал нэг жилийн хугацаанд 300 сая ам.доллараар өссөн нь уг жагсаалтын түүхэнд дэх хамгийн өндөр үзүүлэлт болох 2.02 их наяд ам.долларыг бүрдүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • би (202.21.111.26)

    2013-09-19

    муу малнууд чинь өчүүхэн улсаа, агуу их америкатай зүйрлээд байхдаа яадын

  • zochin (202.21.111.195)

    2013-09-19

    ed bol jinhene oyun uhaan, ariun tsever hudulmuruuruu hurungu mungiig tsulguulj usgusun humuus, manai turuus tursun hulgaich naraas ogt uur, manai hed hulgai hiih eh survaljgui bolvol hataj uhne l dee, esvel shorond morilno doo, tegeed booj uhchih geed uls turiig ediin zasagtai ni samarch baigaa yum

  • irgen ganaa (88.172.166.240)

    2013-09-18

    ehnii 2t baigaa 2 hun uhheeree buh hurunguniihee 80 huwiig buyanii baiguullagad handivlan gej amlasan gesenshdee Бүртгүүлэх| Эхлэл Үнэн Улс төр Эдийн засаг Уул уурхай Энтертайнмент Орон нутаг Шар Эрүүл мэнд Спорт Дэлхий Нийгэм Билл Гэйтс

  • Иргэн Дорж (202.131.230.100)

    2013-09-18

    Манайхан даруухан болохоороо чимээгүй байгаа юм. Баярцогтоос авахуулаад

  • Od (202.72.243.229)

    2013-09-18

    Uhehdee avaad uheh bish het bayan boloh hereg bn uu?

  • (202.21.106.254)

    2013-09-18

    Bill Gates гоё

  • (103.9.90.130)

    2013-09-18

    ***** ym yruj bhin

  • (122.201.20.186)

    2013-09-18

    манай монголын улс төрчдөөс байх л ёстой доо билл гейтсийн дээр жагсхаар хөрөнгөтэй хүн манай улс төрчид шдээ