Ерөнхий сайдын охиныг дээрэмдэхийг завджээ

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн охин Кэтринийг буутай этгээд Лондоны төвд дээрэмдэх шахсан тухай ВВС мэдээллээ.
Ерөнхий сайдын охин 25 настай Кэтрин найз залуу болон хэсэг найзуудтайгаа даваа гарагийн үдэш явж байсан аж. Буутай хоёр эрэгтэй тэднийг сүрдүүлсэн ч буудаагүй бөгөөд юу ч дээрэмдэж чадаагүй байна. Мөн хэн нэгэн гэмтэж бэртээгүй талаар цагдаа хэллээ. Түүнчлэн өөр эмэгтэй, эрэгтэй хоёрыг буугаар сүрдүүлсэн тохиолдол гарсан гэнэ. Энэ хоёр хэргийн сэжигтэн нэг байх гэж цагдаа нар үзжээ. Хэрэгтэн одоогоор баривчлагдаагүй байгаа гэнэ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)