Иран АНУ-ын харилцаа сайжрах нь
- 2013-09-20
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама саяхан согогдсон Ираны Ерөнхийлөгч Хасан Руханид захидал илгээсэн аж. Уг захидалд хоёр орны маргаант сэдэв болсон Ираны цөмийн хөтөлбөрийн талаар дурдаад харилцан зохицож, шийдвэрлэх талаар санал тавьсан байна. Обамагийн захидлын өнгө аяс маш эерэг, дулаахан, бүтээлч санаатай байсан нь Руханид ихэд таалагдсан тухай эх сурвалжууд онцолжээ. Тэрбээр Америкийн “NBC” телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар дурдсан аж. “Захидлаас үүдэлтэй бидний харилцаа магадгүй тийм ч чухал бус, үл анзаарагдам алхам байж болох ч томоохон ирээдүйг ойртуулж буй явдал болохыг үгүйсгэхгүй. Бүх л улсын удирдагч нар нийт үндэстнийхээ ашиг сонирхлыг харгалзан аль ч талын дарангуйлалд бууж өгөхгүй байвал зохилтой” гэж Рухани онцолжээ. Түүнээс гадна Иран хэзээ ч цөмийн зэвсэг бүтээх ажил эрхлэхгүйг Рухани ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна. Тиймээс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар баруунтай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа гэнэ.

Сэтгэгдэл (2)
Irgen (202.131.225.197)
Teneg Kollagenee monitoroos zailuulaachee yum unshmaar bna.
irgen (122.201.18.223)
Irand dain zarlah heregtei shuu dee?