Холбооны сонгуулийн урьдчилсан дүнгээр Ангела Меркел яллаа

Германы цагаар ням гаригт 08.00 цагт эхэлсэн Холбооны сонгуулийн урьдчилсан дүнгээр Ангела Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан нам ялалт байгуулсан нь тодорхой болжээ. Эхний тооллогоор христийн ардчилсан нам 45,1 хувийн санал авсан бол гол өрсөлдөгч гэгдэж байсан Пер Штайнбрукийн тэргүүлдэг Социаль демократ нам 26 хувийн санал авчээ. Үлдсэн саналыг гуравдагч хүчнүүд хуваан авсан байна. Энэ жил чөлөөт демократ намынхныг дээгүүр давхина гэж таамаглаж байсан ч 4,8 хувийн л санал авсан байна. Гэхдээ өнгөрөгч сонгуультай харьцуулахад нэг хувиар нэмэгдсэн байна. “Энэ бол бүх Германы ялалт байлаа. Цаашид Герман улс, Европын холбоог томоохон шалгуурууд хүлээж байгаа. Үүнийг бид зөв бодлогын дүнд давж гарах болно. Одоо нэн тэргүүний асуудал бол 2017 он хүртэлх Германы нийгэм, эдийн засгийн төлөвлөгөө. Оноос өмнө бид үүнийг дуусгана” гэж Ангела Меркел ярьжээ. Пер Штайнбрукийн хувьд түүнд ялалт байгуулсанд баяр хүргэж, цахилгаан илгээсэн байна.

Одоогийн байдлаар холбооны сонгуульд Ангела Меркел ялсан ч Бундестагт тийм ч олон суудалтай болохгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа билээ. 1990 оноос хойш буюу хоёр Герман эргэн нэгдсэнээс хойш хэн ч Меркель шиг гурван сонгууль дараалан ялалт байгуулж байгаагүй юм. Хэдийгээр Хелмут Кёль 10 илүү жил Германыг удирдсан ч ихэнх хугацаа нь эргэн нэгдэхээс өмнөх үед хамаардаг тул Меркелийг эргэн нэгдсэнээс хойшхи хамгийн хүчтэй удирдагч гэж өргөмжилж болох юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • монгол хүн (122.201.18.161)

    2013-09-25

    Ардчилалд итгүүлэн 23 жилийг ардаа орхиулж төлөвлөгөөт социалист эдийн засгийг үзэн ядуулж байсан манай өнөөгийн агуу их удирдагчдын хийсун бүх нь худлаа болж байгаа юм болвуу. Европыг төлөөлж байгаа Герман улсын удирдагч Ангела Меркелийн үгэнд 2017 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гэж гарч байх юм.Би буруу уншиж ойлгосон бол өршөө намайг.Германд германчууд л амьдардаг. Монголд монголчууд амьдардаггүй юм байхдаа.