АНУ Сиртэй дайтсангүй. гэхдээ дараагийн сонголт нь Иран уу


Ираны шинэ Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш дэлхийн хэвлэлүүд удаан хугацааны турш эвлэршгүй дайснууд хэмээгдэж байсан АНУ, Ираны харилцаа сайжирч байгаа талаар мэдээлэх болов. Гэхдээ хоёр орны харилцаанд үнэнч нөхөрлөл болон харгис сөргөлдөөний аль аль нь байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Хоёр орны нэг нь үргэлж өөрийн улстөрийн бодлогоо хэрэгжүүлэхийг санаархаж ирсэн бол нөгөө тал үндэсний сонирхлоо дагаж ирсэн.

ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧ УУЛЗАЖ БОЛЗОШГҮЙ НЬ
Өнгөрөгч долоо хоногт Нью-Йорк хотноо нээгдсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дараа АНУ-ын Ерөнхийлөгч саяхан сонгогдсон Ираны Ерөнхийлөгчтэй уулзаж болзошгүй талаар хэвлэлүүд мэдээлж байв. Хэрвээ хоёр орны Ерөнхийлөгч уулзахаар тохиролцвол энэ нь хоёр орны тэргүүний хувьд 1979 оноос хойшхи анхны хувийн уулзалт болох юм. Б.Обама Америкийн телевизэд ярилцлага өгөх үедээ Ираны Ерөнхийлөгч Руханитай захидлаар харилцсан тухайгаа онцолж байсан. Тэрбээр Сирийн байр суурийг тогтворжуулах асуудалд Тегераны тусламжийг авна хэмээн найдаж байгаа аж. Гэхдээ Б.Обамагийн онцолсноор, АНУ Сирид цэргийн цохилт хийхээс татгалзсаныг Иран ч мөн өөртөө хамааралгүй мэтээр хүлээж авах ёсгүй гэнэ. Учир нь Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал америкчуудын хувьд Сирид химийн зэвсэг ашигласнаас хавьгүй чухал асуудал хэвээр байгаа аж. Израильд аюул учруулж болзошгүй Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал Америкийн сонирхлыг юу юунаас илүү татаж байгааг ч Обама онцолжээ. Харин Ираны Ерөнхийлөгч Америкийн Ерөнхийлөгчтэй нүүр тулан ярилцах үгүй эсэхээ тодорхой тайлбарлаагүй байна. Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифийн мэдээлснээр, Иран, АНУ-ын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр шууд хэлэлцээр хийхгүй гэсэн. Иран цөмийн энергийг энхийн зорилгоор ашигладаг учраас Вашингтон үүнийг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд АНУ-тай хамтран ажиллахад бэлэн гэдгийг ч Зариф онцолсон байна. Гэхдээ АНУ Ираны цөмийн хөтөлбөрийг аюул заналхийлэгч гэсэн утгаар хүлээн авахгүй байх ёстой аж. Тегеран, Вашингтоны харилцаа 1980 оны дөрөвдүгээр сард тус улсад лалын хувьсгал ялалт байгуулах үеээс таагүй болсон. 1979 оны сүүлчээс хойш хоёр улсын Ерөнхийлөгч хамтын арга хэмжээнд ч оролцохоо больсон. Тийм ч учраас хоёр орны Ерөнхийлөгч биечлэн нүүр тулах л юм бол энэ нь ирээдүйн таатай харилцааны эхлэл болох ёстой гэж ажиглагчид таамаглаж буй.

БОЛЗОШГҮЙ УУЛЗАЛТ ЮУГ Ч ӨӨРЧЛӨХГҮЙ
Рухани, Обама нарын уулзалтын талаар АНУ-д нэлээд сөрөг уур амьсгалтай хэлэлцэж байна. АНУ-ын ажиглагчдын дүгнэж буйгаар, үнэхээр ийм уулзалт болбол энэ нь албан ёсны бус тохиолдлын шинж чанартай байх гэнэ. Өөрөөр хэлбэл, хоёр Ерөнхийлөгч хаа нэгтэй хурлын танхимын хонгилд ч юмуу зүгээр л тааралдах төдий өнгөрөх гэнэ. Иймэрхүү байдлаар тааралдаад зөрж өнгөрөх хоёр удирдагчийн хувьд албан ёсны эелдэг уулзалтын тов бараг л байхгүй гэж Иран-Америкийн зөвлөлийн удирдагч Трита Парси дүгнэсэн байна. Гэхдээ зарим шинжээч хоёр талт хэлэлцээрийг Обама, Рухани хоёр хоёулаа битүүхэн хүсч байгааг ч онцолжээ. Ираны шинэ Ерөнхийлөгч олон улстай харилцаагаа сайжруулахад бэлэн гэдгээ анхнаасаа л мэдэгдэж байсан. Эл мэдэгдлийнхээ дагуу саяхан еврейчүүдэд шинэ жилийн баярын мэнд хүргэсэн юм. Рухани Обамагаас гадна Их Британийн Гадаад хэргийн яамны тэргүүн Уильям Хейгтэй уулзах бодолтой байгаа аж. Тэрбээр хоёр орны дипломат харилцааг сэргээх тухай болон Сирийн асуудлыг ч хэлэлцэх хүсэлтэй байгаа гэнэ. Британичууд Ираныг ийм санал гаргавал ихэд таатайгаар хүлээн авах хандлагатай байгаа гэнэ. “Хэрвээ үнэхээр ийм уулзалт болбол бид баяртайгаар уулзах болно. Уулзалт ч ашигтай болно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ харамсалтай нь Тегераны зүгээс энэ талын албан ёсны бичиг ирээгүй” гэж Британийн дипломат албанаас онцолжээ.

АНУ, ИРАНЫ ХАРИЛЦАА: ХАЙРААС ҮЗЭН ЯДАЛТ

Иран, АНУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд харилцан үзэн ядалт, дайн эхлүүлэх заналхийллийн төвшинд оршиж байгааг дэлхий дахины жирийн иргэд төдийлөн анзаардаггүй ч байж болох юм. АНУ дагалдагч орнуудтайгаа / Цөмийн энергийн олон улсын агентлаг /МАГАТЭ/-ын дэмжлэгээр/ хамтран Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг хэмээн харддаг. Гэхдээ асуудлын гол нь цөмийн зэвсэгтээ бус Ираны нутаг дэвсгэр дээр буй хий, нефтийн нөөц гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Америкчууд иранчуудад ямархуу хуурамч “хайр” зарлаж байсан талаарх баримтат жишээнүүдээс дурдая. 1970-аад оны үед Ираны сүүлчийн хаан Пехлеви цөмийн энергийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Уг хөтөлбөрийн дагуу Иранд 23 цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөжээ. Ингэснээр иранчууд Ойрхи Дорнодын олон орныг цахилгаанаар бүрэн хангах чадвартай болох байв. Тухайн үед АНУ Ираны цөмийн хөтөлбөрийг цэргийн салбарт ашиглах болгон өөрчлөх боломжтой талаар ганц үг ган хийгээгүй юм. Гэтэл тэр явдлаас хойш бараг 10 гаруй жилийн дараа МАГАТЭ-гийн экс улдирдагч Стэнли Фишер нэгэн ярилцлагадаа, 1976 онд АНУ иранчуудад зэвсгийн плутоний дамжуулах гэж байсан талаар ярьсан юм. Тэр ч байтугай Иран, Америкийн хооронд хамтарсан цөмийн цахилгаан станц барих тухай гэрээ байгуулахад бэлэн байсан төдийгүй энэ нь бусад станц болон Турк тэргүүтэй хөрш зэргэлдээ орнуудад баригдах цөмийн цахилгаан станцад плутоний нийлүүлэх ёстой байжээ. Энэ бүхэн тухайн үед маш нууцлалтайгаар хийгдсэн байгаа юм. Хожим Тегеран, Вашингтоны цөмийн салбарт хийсэн хамтын ажиллагааны нууц материалуудыг албан ёсоор ил болгосон. Эндээс 1976 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Форд Ираны цөмийн үүсгүүрийг худалдан авах тухай гэрээнд гарын үсэг зурсан байсан нь ил болсон юм. Гэтэл одоо америкчууд Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг босч, тэднийг цөмийн бөмбөг бүтээх аюултай мэтээр дэлхий дахинд ойлгуулан сурталчилж байна. Гэтэл үнэн хэрэгтээ ийм аюулт бөмбөгүүдийг тэд өөрсдөө иранчуудад дамжуулах гэж байсан шүү дээ. Тэгэхээр энд өнөөх л улстөрийн давхар бодлого ашиглагдаж байна гэсэн үг. Гэвч 1979 онд хувьсгал болж Ираны Засгийн эрхэнд Америкийн эсрэг дэглэм тогтоогчид гарсан юм. Тэр үеэс Америк-Ираны хэврэгхэн “хайр сэтгэл” үгүй болж, Ираны нефть л “бүтэлгүй хайр”-ын шарх анагаагч болж үлдэв. Энэ нь ч америкчуудад хангалттай байсан юм. АНУ Ираны нефтийг өөрийн болгохын тулд холбоотнуудтайгаа үнэ хайрлахгүй өрсөлдөхөд бэлэн байв. Америкийн чөлөөт шинжээчид, АНУ-ын цэргийн хүчин цөмийн бүрэлдэхүүн хэсгийг ашиглан дайны үйл ажиллагаа явуулах хувилбарыг судалж байна гэж нэг бус удаа мэдэгдэж байв. Үүний албан ёсны шалтгаан нь дэлхий дахины мэдэх Ираны цөмийн зэвсгийн боловсруулалтын асуудал. Ираны эрдэмтэд Ираны Исфахан хотод хэдэн жилийн турш уран баяжуулах үүсгүүр дээр ажиллаж буй гэсэн мэдээллийг америкчууд түгээж байлаа. Монтерейскийн судалгааны хүрээлэнгийн тэргүүн Леонард Спектор, Иранд цөмийн зэвсэг бүтээхэд 10 жил шаардлагатай хэмээн мэдэгдэв. Харин Лондонгийн стратеги судалгааны хүрээлэн “таван жил” гэсэн зөрүүтэй тооцоог гаргав. Гэвч чухам яагаад зөвхөн Ираны цөмийн хөтөлбөр л АНУ-ыг догдлуулдаг юм бол. Энэтхэг, Пакистан ч ийм хөтөлбөр боловсруулсаар байтал шүү. Хариулт нь бараг тодорхой. Америкчуудад Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал гол бус зөвхөн цэргийн ажиллагаа нэртэй дайн эхлүүлэх шалтгаан л хэрэгтэй. Ийм л арга замаар Ираны нефть, хийг өөрийн болгох боломжтой шүү дээ. Барууны зарим нэг шинжээчдийн дүгнэж буйгаар, АНУ-ын цэргийн шонхрууд нефть, хийнээс гадна газар уруу гүн нэвчих чадвартай “bunker buster” цөмийн зэвсгийг бодитоор турших боломжийг эрэлхийлсэн гэнэ. Энэхүү зэвсэг нь америкчуудын зэвсгийн нөөцөд 10 гаруй жил хадгалагдсан гэх. Олон улсын хориг ёсоор цөмийн зэвсгийн туршилтыг зөвхөн цөмийн лабораторид компьютер дээр л туршдаг юм. Ираны цөмийн бүх объект газар доогуур маш гүнд нуугдаж байгаа ч перс ертөнцийн “ардчилал”-ыг шалгахыг хүсэгчид уг зэвсгээ ийм байдлаар турших асар их сонирхолтой байсан нь лав. Хэрвээ ийм зүйл болсон бол үр дагавар нь төсөөлшгүй аймшигтай болж болох байсан. Аюулт үр дагавар нь зөвхөн Ойрхи Дорнодын орнуудад хамаараад зогсохгүй байсан болов уу. Исфахан хотын ойролцоох газруудад нууцлагдаж буй цөмийн зэвсгүүдийг “bunker buster” бөмбөгөөр шалгасан тохиолдолд хөрш зэргэлдээх Энэтхэг, Афганистан, Пакистан зэрэг орнуудад цацраг туяа нь нөлөөлөх байсан гэж Америкийн шинжээчид дүгнэсэн байдаг. Судлаачдын тооцоолсноор, ийм халдлагын дүнд гурван сая хүн газар дээрээ нас барж, 35 сая хүн хорт туяаны нөлөөгөөр хорт хавдар тусах магадлалтай гэнэ. Тэгэхээр АНУ-ын амиа хичээсэн ийм ашиг сонирхлын төлөөх тэмцэлд олныг хоморголон золиослох ийм үнэ байж болох зүйл мөн үү...


Ц.МӨНХ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (182.160.38.231)

    2013-09-24

    Өөрийнхөө бяцхан тархины багтаамжаар л сэтгэгдэл бичих юмдаа зайлуул. 2хүүхэд зодолдоод салахгүй байвал чи салгахуу эсвэл хэн нэгнийгээ зодоод гэмтээхийг нь хүлээгээд хараад байхуу.

  • (103.23.51.1)

    2013-09-23

    Америк хамгийн муухай хагалан бутаргагч, эзлэн түрэмгийлэгч, хогийн новшийн гүрэн \ fucking USA

  • Илжигт (122.201.18.220)

    2013-09-23

    Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийг бүгдийг нь хараан зүхэснээр чиний уяа богиносч угаадас чинь шингэрэнэдээ. Өөр яахав. Саваагүй нохой саранд хуцахын үлгэрийг монголчууд үзүүлэх юмдаа. Ц.Мөнх гэнүү хөөрхий илжиг иймэрхүү ***** огт хэрэггүй дээ. Мөрөөрөө мөөмөө унжуулаад талхандаа оочирлосон чинь л өлзийтэй. Дэлхийн бодлого чамаар л даанч дутахгүй. Ядарснаар нь Алтанхуягруугаа л дайрч байсан чинь дээр. Хаа хамаагүй улиад яахавдээ

  • (180.149.97.77)

    2013-09-23

    fucking USA гэжийвал яахуу