Бүх Хятадын №2 тэрбумтаны хурууг тайрчээ

Хятадын тэрбумтан Wahaha хүйтэн ундаа үйлдвэрлэгч компанийн эзэн Цзуну Цинхоугийн биед дээрэмчид халджээ. Өнгөрсөн баасан гаригийн өглөө Хятадын хамгийн баян дүүрэг Ханчжоу хотод энэхүү хэрэг болсон байна. Дээрэмжид тэрбумтны дөрвөн хурууг тайрсан байна. Хэдийгээр China.org.cn сайтад дээрэмчид тэрбумтны гарыг гэмтээсэн хэмээн мэдээлсэн ч бусад эх сурвалжууд түүнийг дөрвөн хуруугүй болсон талаар бичсэн байгаа юм. Хэргийн шалтгааныг тэрээр нэг бус хүнийг ажлаас халсан бас авахаас татгалзсан зэргийн улмаас өшөө авах зорилгоор үйлдсэн хэмээн цагдаагийнхан анхны дүгнэлт хийсэн байна. Ажлаас халагдсан хүмүүс нь ихэвчлэн удирдах төвшний албан тушаалтнууд байжээ. Цзун Цинхоугийн нийт хөрөнгө нь 12,6 тэрбум ам.доллар. Тэрээр хөрөнгийнхөө дүнгээр Хятаддаа хоёрт жагсдаг тэрбумтан. South China Morning Post-ийн бичсэнээр 2010,2012 онд тэрээр тэрбумтны жагсаалтыг тэргүүлж байсан гэнэ.

Энэ жил хятадын тэрбумтны жагсаалтыг үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх голлох тоглогч Ван Цзяньлинь 22 тэрбум ам.долларын хөрөнгөөр тэргүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ZASSSS (210.106.210.121)

    2013-09-27

    BUTGII HUDLAA HUTSOOOO CHI TER HUULIA ERT GARGAH NI YAASIIN CHI MEDGUU BJ HUTSAAD SUUHII

  • HUNNU (203.194.115.57)

    2013-09-24

    HUULI TSAASHDAA ULAM HATUU CHANGA BOLNO. ULSIIN BOLON TORIIN SANGAAS IDEJ UUSAN HULGAILSAN, GAZARIIN BAYLAGIIG HARIINHANTAI NIILJ ASHIGLAISAN LUIWAR HIISEN BUH HUMUUSIIG MON BUSADIIN YMIIG HULGAILAGSADIIG HURUUG NI BISH 2 GARIIG TER CHIGEER NI TSAVCHIH HATUU HUULITAI BOLNO. HULGAIN HERGIIG DAVTAN UILDVEL 4 MOCHGUI BOLGOH HUULI GARNA. OOROOR HELVEL TORIIN HUULIND HUNNU- GIIN HUULIIG ORUULJ AVILGAL HEEL HAHUULI HULGAIG BURMOSON TASLAN ZOGSOONO !!!! . HUULI HATUU CHANGA BAIH TUSAM ULS ORON HURDAN HOGJDOG.