Меркел баяраа тэмдэглэж байна

Өнгөрөгч ням гаригт ХБНГУ-д эхэлсэн парламентын сонгуулиар тус улсын канцлер Ангела Меркелийн удирдлагад оршдог Христийн ардчилсан холбоо болон Христийн ниймийн ардчилсан холбооны эвсэл үнэмлэхүй ялалт байгуулсан байна. 
Христийн ардчилсан холбооныхон парламентад дийлэнх суудал авахад хэдхэн санал дутсан талаар эх сурвалжууд онцолжээ. Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны урьдчилсан дүнгээр Христийн ардчилсан холбоо 41.5 /2009 оны сонгуульд 33.8 хувийн санал авч байсан/ хувийн санал авсан байна. Харин Христийн ардчилагчидтай хамтран эрх баригч намын эвсэлд багтаж байсан Чөлөөт ардчилсан нам 4.8 /2009 онд 14.6 хувийн санал авч байсан/ хувийн санал авч түүхэн ялагдал хүлээжээ. Ийнхүү таван хувийн босго оноог ч авч чадаагүй тус нам 1949 оноос хойш анх удаа парламентад төлөөлөлгүй болж байгаа юм. Германы парламентын сонгуульд оролцсон Нийгмийн ардчилсан нам 25.7, “Холбоо-90” нам 8.4, Зүүний нам 8.6, Германы альтернатив шинэ нам тус бүр 4.7 хувийн санал авчээ. 
Меркель хоёр намын үр дүнг “супер” хэмээн тодотгосон боловч, эвсэл байгуулах талаар ярихад эрт байна хэмээн татгалзсан аж. Ажиглагчдын таамаглаж буйгаар хамгийн их санал авсан Христийн болон Нийгмийн ардчилсан намынхан эвсэл байгуулж болзошгүй хувилбар байгаа аж. Энэ жилийн сонгуулийн ирц өмнөх жилүүдийнхээс харьцангуй идэвхтэй байсан талаар Сонгуулийн ерөнхий комисс онцолжээ. Түүнээс гадна парламентын сонгуульд улстөрийн 34 нам оролцсон нь урьд урьдын сонгуулиас илүү өргөн хүрээг хамарсан онцлогтой байжээ. 
Шинэ парламент багаар бодоход 598 депутаттай байх агаад эхний хуралдаанаа ирэх сарын 22-ноос оройтолгүй явуулах юм байна. Тэр хүртэл хуучин эрх барьж байсан эвсэл засгийн эрхэнд байх аж. Меркель дахин канцлер болоход бэлэн Германы канцлер Ангела Меркель ирэх дөрвөн жилд ХБНГУ-ын Засгийн газрыг дахин тэргүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Германы Засгийн газрыг 16 жил удирдсан өмнөх канцлер Гельмут Колийн амжилтыг давтаж чадах эсэхийг Меркелээс лавлахад, “Ирэх дөрвөн жилд Засгийн газрыг тэргүүлж чадна гэдэгтээ лав итгэлтэй байна. 
Түүнээс гадна шийдвэрлэх ёстой олон үүрэг даалгавар намайг хүлээж байгаа. Тийм болохоор 2017 он хүртэлх миний ажлын төлөвлөгөө нэгэнтээ гарсан” гэж хариулсан байна. Тэрбээр Германы канцлерын албанд гурав дахиа сонгогдож байгаа нь энэ юм.


Ц.МӨНХ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)