АНУ зэвсгийн хяналтдаа онцгой анхаарна
- 2013-09-24
- Дэлхий
- 0

АНУ-д сайн дураар зэвсэг агсч олон нийтийг хоморголон хөнөөх юм уу гэмтээх явдал бараг тогтмол үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Б.Обама Вашингтон дахь усан цэргийн ангийн обьектод гарсан халдлагад өртөн амь эрсэдсэн 12 хүний гашуудлын ёслол дээр үг хэлэхдээ онцолсон байна.
“Ямар ч зорилгогүй, увайгүй халдлага бүрийг бид зогсоож дийлэхгүй байна. Гэхдээ бид ядаж нэг үйлдлийг зогсоож, нэг амийг аврахын төлөө хичээх ёстой. Тиймээс бид зэвсгийн наймаа, зэвсэг эзэмших зэргийн хяналтыг дээд зэргээр чангатгахын сацуу үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчихгүй байх хэрэгтэй байна” гэж Б.Обама онцолжээ. Гэхдээ зэвсгийн худалдаа, эзэмшилд хориг тавих тухай асуудал улстөрийн хүрээнд тийм ч хялбар шийдвэрлэгдэх зүйл биш болохыг ч тэрбээр онцолж байжээ. Өнгөрсөн хавар Обамагийн талын Ардчилсан намынхан автомат зэвсгийн худалдаанд хориг тавих энэ төрлийн зэвсэг дэлгүүрүүдээр худалдаалахгүй байх тухай заалтыг үндсэн хуульд оруулж, нэмэлт өөрчлөлт хийх санал тавьсан билээ. Гэвч сенат уг хуулийн төслийг хүлээн аваагүй юм.
“Бидний нулимс хангалтгүй байна. Үг, залбирал маань ч хангалтгүй байна. Бид ямар нэг өөрчлөлт хийхийн тулд үйлдэл хийх хэрэгтэй” гэж Обама онцолсон байна.

Сэтгэгдэл (1)
(182.160.40.20)
ТЭНЭГ АМЕРИКЧУУДАА ЗЭВСЭГ ХУДАЛДААЛАХЫГ Л ХОРИГЛОЧИХ. ЗЭВСЭГ ХУДАЛДААЛСАН ИРГЭДТЭЙ ХУУЛИЙН ДАГУУ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ.