Сирид Испанийн сэтгүүлчийг хулгайлжээ
- 2013-09-25
- Дэлхий
- 0

Сирийн нутаг дэвсгэрт ажиллаж байсан Испанийн “Periodico” сонины сэтгүүлч Марк Маргинедасыг босогчид хулгайлсан тухай цахим хэвлэлүүд мэдээлсэн байна.
Хамгийн сүүлд энэ сарын 9-нд редакцынхант айгаа холбоо барьсан сэтгүүлч өдий хүртэл Сирийн босогчдын гарт байсаар байгаа бололтой гэж эх сурвалжууд онцолжээ.
Марк Маргинедас нь 46 настай бөгөөд сөргөлдөөн гарч буй халуун цэгүүдэд очин бодит мэдээллийг шуурхай дамжуулдаг байжээ. Өмнө нь ч иймэрхүү аюултай орнуудад ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Тэрбээр Дамаскт химийн зэвсэг ашигласантай холбогдуулан олон улсын зэвсэгт хүчин үйл ажиллагаа явуулж болзошгүйг сурвалжлахаар Сирийг зорьсон байжээ. Одоогийн байдлаар Сирийн босогч бүлэглэлүүдийн нэг нь ч сэтгүүлчийг хулгайлаагүй хэмээж байгаа гэнэ. Харин “Periodico” сонины редакц лалын хэт даврагсдын бүлэглэлүүд гадаадын сэтгүүлчдийг хулгайлах уриалга гаргаж байсан талаар онцлон мэдээлж байгаа аж.

Сэтгэгдэл (0)