Фотомодель бүсгүй зээлийн газарт дээрэм хийжээ
- 2013-09-25
- Дэлхий
- 0
ОХУ-д ийм нэгэн хачирхалтай гэж хэлж болохоор хэрэг манджээ. Загварын нэртэй сэтгүүлийн нүүр хуудсанд заларч, нэртэй компаниудын дүр төрх болдог хүрэн үст тачаангуй фото модель Жульетта Алмазова ойрын хугацаанд тайзан эсвэл сэтгүүл дээр залрах биш харин Мөрдөн байцаах газрын үүд сахиж сууна. Олны анхаарлын төвд байдаг энэ сайхан бүсгүйн үйлдэл хачин жигтэй санагдах нь мэдээж.Учир нь 24 настай фотомодель бүсгүй бичил зээлийн газарт дээрэм хийжээ. Наймдугаар сарын 17-ны өглөө эрт Щербинка дахь бичил зээлийн газрын байранд хар шилэн оймс толгойдоо угласан бүсгүй дайран орж, ажиглалтын камер руу хэд хэдэн удаа буудсан байна. Дараа нь тэрээр тус газрын ажилтанд буу тулган сүрдүүлж, 100 мянган рубль бэлнээр авч одсон аж.
ОХУ-ын Дотоод хэргийн яамны ажилтны мэдээлснээр бүсгүй сүүлийн үед Москва хотноо ажиллаж, амьдарч байгаа бөгөөд үе үе Доод Новогород руу эцэг эх дээрээ очдог аж. Түүнийг Москвагийн галт тэрэгний буудал дээрээс баривчилж, цагдаагийн хэсэг дээр авч ирээд байцаахад шууд л хэрэг хийснээ хүлээж, хохирогчид мөнгийг нь тоо ёсоор эргүүлэн өгнө хэмээн амласан байна.
Бүсгүйн өгсөн мэдүүлгээр ажил нь бага зэрэг бүтэлгүйтээд байсан тул сэтгэлээ онгойлгож, өөрийгөө зугаацуулахаар ийм зүйл хийжээ. Чухам яагаад ийм аргаар уйтгар, гунигаа тайлах болсон нь тодорхойгүй байгаа аж. Энэ нь түүний үйлдсэн анхны гэмт хэрэг. Энэ тэнэглэлийнхээ төлөө 10 жил торны цаана сууж мэдэхээр байна. Одоогоор бүсгүй гэрийн хорионд байгаа бөгөөд хаанаас буу олж авсаныг нь тодруулахаар мөрдөгчид ажиллаж байгаа юм байна.
Дээрэм хийсэн фотомодель бүсгүйн хувийн зурагнаас



























Сэтгэгдэл (1)
(202.179.20.132)
Zorigtoi bnda, emegte hunees iim uhaanguu zorig garah ni enuuhend yumda