Эцэг эхчүүд ерөнхийлөгчид захидал илгээжээ

Дуучин Элтон Жонны ирэх арванхоёрдугаар сарын 7-нд Москва хотод хийх тоглолттой холбоотой асуудлаар ОХУ-ын эцэг эхийн төлөөлөл ерөнхийлөгч Путинд нэгэн захидал илгээжээ. Тус захидалд ”Дуучин Элтон Жонн хүрэлцэн ирснээр нийгэмд бэлгийн буруу асуудал бий болох, өсвөр насны хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлээд зогсохгүй, манай улсын хууль тогтоомжийг уландаа гишгэсэн үйлдэл болно гэж бид бодож байна” гээд тоглолтыг цуцлахыг санал болгосон гэнэ. ОХУ-ын энэ хуулинд  Лейди Гага, Мадонна зэрэг алдартнууд таагүй ханддагаа өнгөрсөн жил мэдэгдэж байсан удаатай.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)