Их сургуулийн багш оюутнуудаа дотоожтой эсэхийг ”үзгээр”- ээ хянадаг байжээ
- 2013-09-26
- Дэлхий
- 0
Флоридагийн Их сургуулийн 65 настай профессор эр өөрийн шавь оюутан охидын дотоожийг шохоорхон ажигладаг байсан хэргээр буруутгагдаад байгаа аж. Тэрээр энэ зорилгодоо нууц камер суурилуулсан үзэг ашигладаг байжээ. Дон А.Самуэльсон багшийг хууль бусаар “видео хэрэгсэл” ашигласан хэмээн буруутгаж байна хэмээн Huffington Post-д мэдээлсэн байна. Олон жилийн ажлын туршлага бүхий мундаг профессор эр саяхан баривчлагдсан бөгөөд түүний эсрэг хэд хэдэн эмэгтэй оюутан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэдний мэдэгдсэнээр, энэ оны дөрвөөс наймдугаар сарын хооронд уг хижээл насны профессор багш нэг бус удаа өөрийн камер-үзгээ ашиглан тэдгээр охидын дотоож, банзал доогуур “шургаж харсан” гэжээ.
Мөн мөрдөн шалгах явцад сүүлийн хэдэн сарын хугацаанд түүний ажилладаг лабораторийн бараг бүх л хүүхнүүд түүний шохоорхлын объект болсон нь тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын явцад профессор эр уг үзэг өөрийнх нь мөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр оюутан охидыг үнэхээр дотоожгүй явдаг эсэхийг батлахад л үзгээ ашигласан гэж мэдэгдсэн аж . Харин уг “баталгаа” профессорт ямар хэрэгтэй байсан, үүнээсээ ямар дүгнэлт хийхээр бэлдэж байсан талаар мэдээлээгүй байна.
Эцэст нь профессорыг 20 мянган доллараар торгон, батлан даалтаар сулласан ба хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл (1)
uffff (112.72.13.62)
manai surguulid ch bas iimerxuu zonog tsarailchaad oyutnuudaa orolddog bagsh bdgshte