Америкийн их өрийн цаана юу нуугдана вэ
- 2013-09-27
- Дэлхий
- 0

Хятад, Япон Улс бараг хагас зууны турш бүлэг арлуудын эзэмших эрхийн төлөөх маргаанаа шийдвэрлэж чадахгүй байна. Энэ хугацаанд хоёр орны усан цэргийнхний хооронд олон тулаан, сөргөлдөөн болж байсан. Өсөрхөг тулаан хэсэг хугацаанд намжсанаа дахин шинэ эрчээр “оргилдог”. Энэ бүх үйл явцыг дэлхий дахин, тэр тусмаа АНУ ихэд анхааралтай ажигладаг. Алс Дорнодыг чиглэсэн америкчуудын сонирхлын цаана юу оршино вэ..
АНУ АЛС ДОРНОДЫН БҮС НУТАГТ ЦЭРГИЙН ХҮЧЭЭ БЭХЖҮҮЛНЭ
Хятадын Засгийн газар пуужингаас хамгаалах америк төхөөрөмжүүдийг өөрийн нутаг дэвсгэртээ байршуулах гэж байгаа Японы Засгийн газрын санаархалд ихэд түгшиж буйгаа илэрхийлжээ. Энэхүү мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хун Лэй саяхан хийсэн аж. “Бид энэ тухай мэдээллийг саяхан хүлээж авсан бөгөөд уг ажиллагаанд санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. Хойд Солонгосын пуужингаас хамгаалахын тулд пуужингаас хамгаалах сиситемийг бүтээх гэж буй орон Солонгосын хойгт хамааралтай, түүний аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн шийдвэр гаргахад сөрөг нөлөө үзүүлж байна” гэж Хятадын дипломат онцолжээ. Мөн тэрбээр Хятад Улс Солонгосын хойгийн асуудлыг улстөрийн замаар шийдвэрлэх санаатай байгаа гэдгээ ч илэрхийлжээ. Гэвч АНУ тус бүс нутагт нэлээд зальжин улстөрийн бодлого хэрэгжүүлэн Хятад, Японы асуудалд хутгалдахыг санаархаж байгаа бөгөөд энэ нь ч тэдний хувьд нэн ашигтай байх талтай байгаа аж.
ХЯТАД, ЯПОНЫ СӨРГӨЛДӨӨН АНУ-Д АШИГТАЙ
Хятад, Япон Улс бараг дөч гаруй жилийн хугацаанд маргаантай арлуудын асуудлаа шийдвэрлэж чадахгүй байна. Хоёр тал хоёулаа тус бүс нутгийг өөрийн эзэмшлийнх гэж тооцсоор байгаа. Хоёр талын сөргөлдөөн бараг дайны төвшинд хүрлээ гэмээр хурцадмал болдог ч азаар богино хугацаанд намждаг. Гэвч Ази-Номхон далайн бүс нутаг дахь байр суурь нь түгшүүртэй хэвээр байна. Энэхүү сөргөлдөөн эртнээс үргэлжилж байгаа учраас дэлхий дахины хувьд бараг л хэвийн үзэгдэл мэт ойлгогдох болсон. Гэтэл сүүлийн үед Хятад, Японы сөрөг байр сууринд нэгэн шинэлэг зүйл байгааг зарим шинжээч ажиглажээ. Энэхүү шинэлэг зүйл нь АНУ-ын ажиглалтын жирийн бус арга барил гэнэ. “Хятадын заналхийлэл” гэх ойлголтын талаар Америкийн албан түшмэлүүдийн ярилцлагаас цөөнгүй сонсч болно. АНУ Хятадын урьдчилан сануулж буй хоригийг анхааралдаа авсан гэдгээ ч бараг нуудаггүй. Харин Токио АНУ-ын бодлого, чиглэлийг эртнээс л даган мөрдөх болсон. Тиймдээ ч Вашингтон Ази- Номхон далайн бүс нутаг дахь Хятадын харилцаанд Японы “гар, хөлийг” ашиглан өөрсдийн улстөрийн бодлогоо хэрэгжүүлж буйг хэн ч ойлгохоор. Гэхдээ АНУ-Япон- Хятад гэсэн гурван өнцөгтийг эдийн засгийн талаас нь ч бас харах нь зүйтэй. Хятад, Япон Улс нь Америкийн эдийн засгийн томоохон зээлдүүлэгч, Америкийн үнэт цаасыг баригчид билээ. Сенкаку арлын эргэн тойрон дахь Токио, Бээжингийн сонирхлын сөргөлдөөн 2011 онд Ази- Номхон далайн бүс нутаг дахь ам.долларын түгшүүртэй байдалтай давхцаж байсан юм. Тухайн үед Хятад болон Өмнөд Солонгос, Япон улсууд дэлхийн зах зээлд өөрийн үндэсний валютаараа тооцоо хийх боломжийн тухай хэлэлцэхээр тохиролцжээ. Азийн томоохон орнууд тооцооны ийм хувилбарт шилжвэл Азид гол байр суурьтай дэлхийн тооцооны валют болсон америк долларын байдал хэцүүдэж эхлэхийг санхүүгийн шинжээч нар ойлгож байв. 2011 оны арванхоёрдугаар сард Хятад, Японы Засгийн газрын удирдагч нар өөрсдийн компаниудын худалдааны төлбөрийг америк доллараар бус юань, иенээр хийж байхаар тохиролцон гэрээ хийсэн байна. Ингэснээр Хятад, Японд төлөх Америкийн өр улам өсөв. 2012 оны аравдугаар сарын сүүл /Сенкаку болон Дяоюйдао арлуудын эргэн тойрон дахь маргааны гол үйл явдлын төгсгөлийн үе/ гэхэд АНУ- ын Төрийн Хятадад төлөх өрийн хэмжээ 1.16 их наяд ам.доллар, Японд төлөх нь 1.13 их ам.доллар болсон байна. Америкийн үндсэн зээлдүүлэгч нар ам.долларын орон зайг үгүй болгохоор тохиролцсон боловч Вашингтон үүнийг яавч зүгээр өнгөрөөж чадахааргүй байдалд орсон юм. Ийм нөхцөлд ямар нэг арлын ч юмуу маргааны асуудал байхгүй байсан ч Вашингтон ямар нэг шалтгаан гаргаж гол зээлдүүлэгч нартайгаа маргаан үүсгэхээс өөрцгүй байдалд орсон юм. Тиймээс АНУ-ын Засгийн газар энэ үед энгийн хэрнээ маш ирээдүйтэй төлөвлөгөө боловсруулсан байна. Төрийн өрөө багасгахын тулд зээлдүүлэгч нараа бараа худалдан авахаас өөр замгүй байдалд оруулахаас илүү арга гэж юу байхав. Тэр бараа нь тэгээд хамгийн их ашигтай гэгддэг зэвсэг шүү. Гэхдээ зэвсгийг тухайн орон дайнд бэлтгэх шаардлагатай бол нийлүүлнэ гэж онцолсон байгаа юм. Магадгүй энэ арга барил Америкийн улстөрийн эрс хувирамтгай чанарыг бүрэн харуулж чадах байх. Тухайлбал, АНУ 2010 онд Токио, Бээжингийн сөргөлдөөнийг эрс “тайвшруулж” байсан бол 2012 онд Хятадын босогчид Хятадад байдаг Японы үйлдвэрүүдэд халдсаны дараа Хятадын байр суурийг хэлэлцэхээ илэрхийлж, харин Японд “ёс суртахуун”-ы дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Гэвч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. АНУ Хятад-Японы сөргөлдөөний тэмүүллийг хазаарлахыг хүсэхгүй байна. Хэрвээ Япон Америкийн зэвсгийг худалдан авч Хятад ч мөн зэвсгийн төлөөх уралдаанд оролцож, армидаа ихээхэн төсөв зарцуулж эхэлбэл АНУ-д ямар нэг алхам хийх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй хоёр улс хоёулаа эдийн засгийн асуудалд гол анхаарлаа хандуулахаа больж харин зэвсэглэлт болон аюулгүй байдлаа хангахад өөрсдийн валютын нөөцөө үрж эхэлнэ. Тиймээс маргаантай арлуудыг тойрсон сөргөлдөөн Нэгдсэн Улсын хувьд ашигтай болж байгаа юм. Харин Япон, Хятад хоёр хоорондын харилцаагаа муутгаснаар ямар ч сайн үр дүнд хүрэхгүйг мэдсээр байж гарцгүй байдалд орсон. Маргаантай арлуудын шийдвэр яаж ч гарсан хоёр талд болон аль нэгэнд нь асар их алдагдалтайг тэдний аль аль нь мэдэж байгаа. Маргаант арлуудын сэдвийг хоёр тал нууцаар хэлэлцэн, дэлхийн төвшинд хөндөхгүй байсан бол дээр байх байсан юм. Тэр тусмаа тус бүс нутгаас илэрсэн хийн нөөцийн талаар хэнд ч мэдэгдэлгүй байхын сацуу эцсээ хүртэл харилцаагаа хадгалах ёстой байсан юм. Тэгсэн бол АНУ маргалдагч хоёр талд болгоомжтой хандах байсан. Тэд ч иймэрхүү арга барилдаа гаршсан нь ажиглагддаг. Тиймдээ ч пуужингаас хамгаалах систем суурилуулах тухай шинэ сэдэв гарган сөргөлдөөнийг даамжруулах аргаа олсон бололтой. Одоогийн байдлаар АНУ-ын хувьд хамгийн гол нь “алтан өндөг тээж яваа тахиаг нядлах” алдаа гаргахгүй байх нь чухал байгаа. Тэд Бээжин, Токиогийн зэвсгийн төлөөх уралдааны хүчийг сулруулахгүй байх зорилготой.
ДАЙН БОЛВОЛ ЯАХ ВЭ
Стратеги, технологийн дүн шижилгээний төвийн орос мэргэжилтэн Василий Кашин /Тэрбээр Бээжин дэх “РИА Новости” агентлагийн орлогч даргын алба хашдаг байсан бөгөөд Хятадын гадаад улстөр, эдийн засгийн салбарын холбоо, аж үйлдвэрийн комплексийг судлан сонирхдог/ Хятад, Японы хоорондох сөргөлдөөний байдлын хөгжлийг загварчилсан бөгөөд түүнийхээр арлын төлөөх маргаанд хятадууд дорд орсон байдалтай ялагдаж магадгүй байгаа гэнэ. Хэрвээ хоёр улс бослого гаргаж адил хүчнээр оролцвол хятадууд илүү хохирол амсах төлөвтэй байгааг мэргэжилтэн онцолжээ. Учир нь яг одоогийн байдлаар Япон Улс материал болон хувийн бүрэлдэхүүний бэлтгэл талаасаа Хятадаас хавьгүй дээр байгаа аж. Түүнээс гадна Хятадын цэргийн шинэ системүүд төдийлөн туршигдаагүй. Василий Кашины эл дүгнэлттэй цэргийн шинжээч Константин Сивков ч санал нийлсэн байна. Тэрбээр Хятадын тал хохирол их амсах ч япончууд дангаараа тэднийг дийлэхгүй болов уу гэж тодорхойлжээ. Түүнээс гадна Хятадын цэргийн бэлтгэл Японыхоос дутахгүй, зарим талаараа бүр илүүрхэхийг ч Сиовков онцолсон аж. Учир нь Хятад Улс Японыг бодвол байнга цэргийн сургуулилт хийдэг бөгөөд үүндээ ч багагүй хөрөнгө зарцуулдаг гэнэ. Ялангуяа Хятадын нисэх хүчин Японыг хаа ч дагуулахгүй чадвартай гэж шинжээч дүгнэжээ. Ер нь Хятад-Японы хямрал дайны хэмжээнд очихдоо тулбал зөвхөн эл хоёр орноор хязгаарлагдахгүй нь ойлгомжтой. Япон Улс армийн тоогоороо цөөн хэдий ч АНУ гэх хамтрагчтайгаараа давуу. Хятад дангаараа хэчнээн бүх хүчээ шавхаад ч Япон, АНУ-ын хамтарсан цэргийн хүчинг дийлэхгүй. Гэхдээ Хятад хамгийн гол холбоотон Оросоос тусламж гуйж болно. Тэгэхээр дэлхийн хамгийн хөгжингүй дөрвөн орон /Орос, Хятад, Япон, АНУ/ ийм тулаанд оролцвол сайн зүйлээр төгсөхгүйг бүгд мэдэж байгаа. Энэ тохиолдолд дэлхийн гуравдугаар дайн эхлэх магадлал өндөр болно. Харин үүнийг хэн ч хүсэхгүй нь мэдээж. Тийм болохоор бүх зүйл урьдын адил үргэлжилсээр байх нь. АНУ Хятадыг Японтой хагаралдуулсан хэвээр ч үүнийгээ нэг их дэвэргэлгүй хадгалах болов уу.

Сэтгэгдэл (9)
BEG (213.89.30.218)
OROS XYATAD XOER NIILEED ANU JAPAN 2 IIN ESREG BAILDANA GEJ SANUULJ BAIGAA UM SHIG BAINA..OROS XUJAA 2 IIM L ZEVUUN GARUD BAIGAM DAA BID XARIN YANA DAA XUURXII
USA dampuurval + (114.252.82.9)
Dain hereggui, uls orniig horond ni hagralduulj delhiig tsusand hutgah hereggui Iim uiliig tarigch uls baival tuuniig burhan uter turgen tseerluuleerei.Ter gazart ni gal usnii gashuun zovlon nuurlj baigaa,odor oordiigoo hed hedeer ni buudan alj baigaa ni burhanii tseerleliin dohio ni
USA dampuurval + (114.252.82.9)
Dain hereggui, uls orniig horond ni hagralduulj delhiig tsusand hutgah hereggui Iim uiliig tarigch uls baival tuuniig burhan uter turgen tseerluuleerei.Ter gazart ni gal usnii gashuun zovlon nuurlj baigaa,odor oordiigoo hed hedeer ni buudan alj baigaa ni burhanii tseerleliin dohio ni
zochin (97.125.158.139)
my americ oron hahahaha
(122.201.18.167)
энэ далимаар ***** нарыг далд оруулбал таарна
(122.201.18.131)
энэ далимаар ***** нарыг далд оруулбал таарна
(122.201.18.11)
энэ далимаар ***** нарыг далд оруулбал таарна
mgl (122.201.18.21)
ted uls oron ard tumnihe tuluu bugdiig hiijiishd. ingej leader bjiij uls ni tergulj bna. ugasa baigaliin huuli bol huchtei ni huchguige!!! uursduu darluulku baihig husj bval buh chadlara ene ulsiin toloo yu hiihee todorhoilod zutge ugui bol uusna. amar amgalan az jargal zuger irdgui yum
zochin (202.126.89.172)
USA bol busad ornuudin ediin zasgiin aluurchid. Tiimees xamgiin xviten zewvvn uls oron bol AMERIKIIN NEGDSEN ULS!!!!!!!