Экс ерөнхийлөгч ижил хүйстэнүүдийн хуриманд гэрчээр оролцжээ
- 2013-09-27
- Дэлхий
- 0
АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч том Жорж Буш гэргий Барбарагийн хамт ижил хүйстнүүдийн хуримны гэрчээр оролцжээ.Мэн мужын Кеннебанк хотын харьяат их дэлгүүрийн хамтран эзэмшигч Бонни Климент, Хелен Торгальсен нар өнгөрсөн Бямба гарагт хотын захиргаандаа бүртгүүлснээр хурим эхэлсэн юм.
Хуримын гэрчээр гарын үсэг зурж байгаа том Бушийн гэрэл зураг гэрлэгчдийн хувийн facebook хуудсанд тавигдсныг олон нийт үзсэн бөгөөд үүнийг Бушийн хэвлэлийн төлөөлөгч үнэн болохыг нотолжээ.
Буш тэдгээр хуримлагчдын хувьд анд найзын хувиар уригдаж оролцсон болохоо тайлбарласан юм.

Сэтгэгдэл (0)