Хулгайлагдсан хүүхдүүдийг оллоо

Хятадын цагдаагийнхан хүний наймааны зорилгоор хулгайлагдсан 92 хүүхэд, хоёр эмэгтэйг аюулгүй болгон 301 сэжигтнийг баривчилж томоохон хэмжээний гэмт хэргийг илрүүлжээ. Хүний наймаачид гол төлөв Юнан болон Сичуан тосгоноос хүүхдүүд хулгайлж бусад бүс нутаг  эсвэл гадаадын орнууд руу гаргадаг аж. Тус улсын нэг гэр бүл-нэг хүүхэд бодлого, үр хөндүүлэх тухай хууль зэрэг нь энэ төрлийн гэмт хэргийг өдөөж байгаа нэг хэлбэр хэмээн шинжээчид шүүмжилдэг. Худалдан авагчид тухайн хүүхэд болон эмэгтэйг гэр орны ажил хийлгүүлэх, зарцлах эсвэл ганц бие эрэгтэй хүүхэдтэйгээ хүчээр гэрлүүлэх зорилготой байдаг байна. Харин зарим нэгийг  хүчээр биеийг нь үнэлүүлэх болон гадаадын иргэдэд үрчлүүлдэг гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд тус улсад хүний наймаанд өртсөн 24 мянган хүүхэд, эмэгтэйчүүдийг сулласан гэж Нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (92.230.110.0)

    2014-06-11

    Ккк Лк Н М

  • (203.194.115.98)

    2013-09-30

    Ali ulsad-iin???